Дорноговь аймгийн 95 жилийн ойн баяр наадмын нээлтийн олон өнгийн салют буудах агшинд цэнгэлдэхийн урд талд хүүхдэдээ зайрмаг авч өгөх гээд зогсож байхад салютны хар хуванцар зүйл дээрээс нь маш хүчтэй унаж, 3 настай хүүхдийн толгойг хагалж, маш их хэмжээний цус гарч, хоёр оёдол тавиулж хохирсон ноцтой хэрэг гарчээ. Хохирогч хүүгийн эцэг эх наадам зохион байгуулагчдад хандсан боловч өөрсдийнхөө бурууг хүлээхгүй, ёс бус авирлажээ. Хэрвээ энэ хуванцар өөр олон хүний дээр унаж, үүнээс илүү ноцтой юул болсон бол яах бол гэж иргэд айдастай наадамлаж байна. Наадам зохион байгуулагчид ийм эрсдэлтэй зүйлийг гүйцэтгэхдээ аюулгүй байдлыг яагаад хангаагүй талаар хэн нь ч тайлбар өгөхийг хүсэхгүй байна. Энэ жил цөөнгүй аймаг, сум тэгш ойн баяраа хийж байгаа. Тэр хэрээр олон хүн цугларах бөгөөд наадамчин олны аюулгүй байдлыг хангах асуудалд хэр бэлтгэлтэй байгаа нь энэхүү наадмаас харагдлаа.
