img

ОЛИМПИЙН ЭРХ ОЛГОХ ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН МОНГОЛД БОЛНО

img
Монголын ширээний теннисний холбооноос Олон улсын ширээний теннисний холбоонд хүсэлт тавьсны дагуу Дэлхийн ширээний теннисний холбооны оноо олгох WTT олон улсын Залуучууд болон өсвөр үеийн хоёр тэмцээнийг энэ сарын 14-18 болон 20-24-ний өдрүүдэд эх орондоо зохион байгуулах эрхийг авчээ. Энэхүү хоёр тэмцээн нь Олимпийн эрх олгох тэмцээн бөгөөд ширээний теннисний спортын хувьд анх удаа авснаараа Монгол Улсыг олон улсын тавцанд сурталчлан таниулахаас гадна олон улс үндэстний эв нэгдлийн баяр болох юм.
Дэлхийд ширээний теннисний хөгжлөөрөө Ази тивийн тамирчид тэргүүлдэг бөгөөд олимпийн эрх олгох уг тэмцээнд дэлхийд тэргүүлэгч БНХАУ, Япон, Сингапур, БНСУ, ХБНГУ, Тайван, Энэтхэг, Австрали, Нидерланд зэрэг 30 гаруй орны шилдэг тамирчид, дасгалжуулагчид болон албаны нийт 700 гаруй зочид төлөөлөгчид манай улсад айлчлан ирж, олимпийн эрхийн төлөө өрсөлдөхөөр мэдүүлгээ өгөөд байна.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд honh.mn хариуцлага хүлээхгүй болно. honh.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг honh.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.


Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=

0 Сэтгэгдэл

ШИНЭ МЭДЭЭ