img

С.ЗОРИГИЙН ХӨШӨӨ БУУРИА СЭЛГЭНЭ

img
Ардчилсан хувьсгалын удирдагч, Дэд бүтцийн хөгжлийн сайд Санжаасүрэнгийн Зориг 1998 оны 10 дугаар сарын 02-ны өдөр бусдын гарт амь насаа алдсан билээ. Түүнд зориулж Монголын ард түмэн хөшөө босгосон бөгөөд 28 жилийн турш Монголын Ардчилсан намын байрны хойд талд Төрийн ордныг харуулдан байгаа. Харин уг хөшөөг Монголыг Ардчилсан Холбооны байр буюу Ардчиллын ордны өмнө нүүлгэн шилжүүлэхээр болжээ.
Түүний хөшөө одоо байрлаж байгаа талбай бүхий Ардчилсан намын байрыг АН-ын гишүүн, "Халзан" хэмээх Да.Ганболд өмчлөлдөө шилжүүлэн авсан байна. 1990 оны ардчилсан хувьсгалын дараа Монголын Ардчилсан Холбоо, Ардчилсан социалист хөдөлгөөн, Шинэ Дэвшилт холбоонд тус бүр төрийн өмчөөс нэг нэг байр олгосон юм. АСХ, МСДН-д олгосон Соёлын төв өргөөний "хүзүүвч"-ийг Н.Алтанхуяг намын дарга байхдаа зараад сонгуульдчихсан гэдэг. Харин Шинэ дэвшилт холбоонд олгосон гэх Төв шуудангийн өмнөх байрны эцсийн өмчлөгч нь Да.Ганболд болж хувирчээ. Тэрээр одоо АН байрлаж байгаа Төв шуудангийн урд талын байрыг нурааж том цамхаг барилга барих гэж байгаа бөгөөд ийм шалтгаанаар АН-ыг байрнаасаа хөөсөн бөгөөд эзэмшил газарт нь байрлаж буй С.Зоригийн хөшөө хүртэл ийнхүү нүд үзүүрлэгджээ. Амьд сэрүүнд нь ардчиллын туган дор журмын нөхөд нь хэмээн шадарлаж явсан нөхөд нь он цагийн эргэлтэнд ийнхүү тараа таниулж, хөшөөнд нь хүртэл хүчээ үзүүлж байгаа нь гунигтай. Алга дарамхан газрыг ардчиллын удирдагчаасаа харамлаж, хөөж туухдаа хүрсэн АН-ынхан ичээсэй.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд honh.mn хариуцлага хүлээхгүй болно. honh.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг honh.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.


Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=

0 Сэтгэгдэл

ШИНЭ МЭДЭЭ