img

"ХҮ" ХАМТЛАГ 10 ЖИЛИЙН ОЙГОО ЭХ ОРОНДОО ТЭМДЭГЛЭНЭ

img

“Хү” хамтлаг байгуулагдсаны 10 жилийн ойд зориулсан “Чонон сүлд” тоглолт наймдугаар сарын 8-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болох гэж байна.   “Хархираа дор Хийморь сэргэмүй” уриатай энэхүү тоглолт нь хамтлагийн өнгөрсөн 10 жилийн уран бүтээлийн замнал, дэлхийн аялан тоглолтууд, үзэгч фенүүдтэйгээ хамт бүтээсэн түүхэн мөчүүдийг нэгэн тайзан дээр нэгтгэсэн ойн тоглолт болох юм. 10 жилийн ойн “Чонон сүлд” тоглолтын хүрээнд хамтлагийн онцлох бүтээлүүдээс бүрдсэн тусгай хөтөлбөр толилуулагдах бөгөөд ойд зориулсан тайзны шийдэл, контент, дуу дүрсний үзүүлбэрүүдийг үзэгчдэд хүргэхээр бэлтгэж байна.“Хархираа дор Хийморь сэргэмүй” гэх уриа нь тоглолтын үзэл санааг бүрэн илэрхийлэх бөгөөд үзэгчид зөвхөн хөгжмийн тоглолт үзэх бус, Монгол хүний омог бардам зан, эрч хүч, сүлд хийморийн мэдрэмжийг хамтдаа мэдрэх нэгэн үдшийн гэрч болох юм.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд honh.mn хариуцлага хүлээхгүй болно. honh.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг honh.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.


Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=

0 Сэтгэгдэл

ШИНЭ МЭДЭЭ