img

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭМНЭЛГИЙН ЦАХИЛГААН ШАТНААС ӨНДӨР НАСТАН УНАЖ НАС БАРЖЭЭ

img
Өнөөдөр өглөө буюу 07 дугаар сарын 21-ний 09 цагийн үед Чингэлтэй дүүргийн эмнэлгийн цахилгаан шатнаас нэгэн өндөр настан унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тус өндөр настан нь сахиур байсан бөгөөд 6 дугаар давхраас буухаар цахилгаан шат дуудахад хоосон иржээ. Хаалга нь онгойхоор нь хөл алдаж, доошоо унасан бөгөөд эмнэлгийн тусламж авсан ч бэртлээ даалгүй нас барсан байна. Хохирогчийн ар гэрийнхэн өмнө нь ч энэ цахилгаан шатны талаар сануулж хэлж байсан гэнэ. Хоосон ирэх, гацах, хаалга нь хий онгойх гэх мэт эрсдэлтэй нөхцөлд байсаар байхад тус эмнэлгийн удирдлагууд өнөөдрийг хүртэл ажиллуулсаар байжээ. Харин өнөөдөр тэд лифтчин рүүгээ буруугаа чихэж, "Манайх 2 лифттэй ч нэг нь л ажилладаг, лифтчин ажиллуулдаг байсан ч яг хэрэг гарах үед байгаагүй" гэх мэтээр өөрсдөөсөө зайлуулж, арьсаа хамгаалж эхэлжээ.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд honh.mn хариуцлага хүлээхгүй болно. honh.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг honh.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.


Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=

0 Сэтгэгдэл

ШИНЭ МЭДЭЭ