Өнгөрсөн зууны хамгийн эмгэнэлт үйл явдлын нэг “Титаник” усан онгоцны сүйрснээс хойш 100 гаруй жил өнгөрөөд байна. Тухайн үедээ хамгийн том энэ усан онгоц 1912 онд Атлантын далайд хийсэн анхны аяллаараа далайн гүн рүү олон хүний амь насыг авч одоод зогссонгүй, ачаа тээшийг живүүлсэн юм. Титаникийн тавцан дээр байсан олон зүйлсийн талаар хүмүүс кино болон бусад мэдээллийн эх сурвалжуудаас хангалттай мэддэг мэт боловч энэ удаа хүн бүрийн мэдээд байдаггүй зарим сонирхолтой зүйлс ч бас байдаг аж. “Титаник” кинонд Вильям Картерын өөрийн машинаа АНУ-руу илгээж буй (тэрбээр аяллаас өмнө автомашинаа алдаж гэмтсэн тохиолдолд урьдчилан 5000 доллараар даатгасан байжээ), Роза Даунсоны авч явсан үнэтэй зургууд гардаг. Гэхдээ энэ кинонд францын импрессионистуудын зургийг харуулдаг. Жинхэнэ хувь нь усан онгоцтой хамт живсэн (Нийт өртөг нь 100.000 доллар) байна. Титаник дээр байсан өөр бусад зүйлийн талаар Мавритани буюу Титаниктай ижил загварын усан онгоц дээр хүргэгдсэн эд зүйлсийн жагсаалтаас мэдэж болно. Энэ жагсаалт өөр усан онгоцон дээр бүртгэлтэй шуудан гэгдэж явсан тул хадгалагдан үлджээ. Уг жагсаалтад өмнөхөөс илүү олон алдагдсан зүйлс тэмдэглэгджээ. Титаник дээр Нью-Жерсийн “The Broadway Trust Company of Camden” компанид хаягласан 3 авдар туулайн арьс байжээ. Туулайн арьсаар хүүхэд болон том хүний янз бүрийн хувцас хийдэг байж. “The Broadway Trust Company” нь банк байсан бөгөөд эдийн засгийн их хямралын үед дампуурч хаалгаа барьжээ. Харин байшин нь үндэсний түүхийн жагсаалтад бүртгэлтэй байдаг. Мөн “Титаник” дээр 4 хайрцаг хар тамхи байжээ. Үүнтэй хамт хар тамхи, үнэт арьс, барилга байгууламжаар ашиг олж хөлжсөн Жон Якоб Асторын зээнцэр Жон Якоб Астор IҮ аялж явж байв. Хар тамхи, Асторын аль нь ч Нью-Йорк хүрч чадсангүй. Титаник сүйрэхээс 7 жилийн өмнө АНУ-ын Конгресс хар тамхийг хориглосон ч анагаан эмчлэх болон бусад зорилгоор хэрэглэсээр байв. Үүнээс хойш 1 жилийн дараа АНУ-ын Конгресс “Цэвэр хоол болон эмийн зүйлсийн” тухай хуулийн баримт бичиг гаргажээ. Энэ баримтанд эмийн компаниуд бэлдмэлийнхээ гадна хайрцаг дээр бүтээгдэхүүний агууламжийг сайтар бичихийг шаарджээ. Үүний үр дүнд хар тамхины олдоц огцом буурчээ. Ингээд Англиас хар тамхи их хэмжээгээр зөөвөрлөж байсныг Америкийн тал мэдэж, устгасан байх магадлалтай гэнэ. Титаникийн нэгдүгээр ангиллаар Нью-Йоркийн фондын брокер Гарри Андерсон Англид ажлаар очоод буцаж явжээ. Түүний эхнэр Нью-Йоркд амьдардаг байв. Эхнэр нь түүнтэй Англи явсангүй. Харин Гарри Андерсон нохойтойгоо явж байжээ. Андерсон 3 гэсэн дугаар бүхий аврах завиар ослоос амьд гарчээ. Гэхдээ түүний нохой Титаник дээр байсан 12 нохойны 8-тай нь хамт живжээ. Ослын дараа Андерсон нохойны даатгал хэмээн 50 доллар авсан байна. Ноён Емилио Лларио Жузеппе Порталуппи тухайн үед амьд гарсан хүмүүсийн нэг. Тэрбээр өөрийн төрсөн Итали орноор аялаад дараа нь Милфорд, Нью Хемпшир рүү явж байв. Титаник мөсөн уул мөргөөд зогсоход тэрбээр Нью-Йоркийн усан онгоцны буудалд ирлээ хэмээн андуурчээ. Гэхдээ Емилио хэрэг бишидлээ гэдгийг даруй ойлгоод аврах хантааз өмсөөд усан онгоцны тавцан дээр гарчээ. Тэрээр аврах завь руу тайван алхаж байгаад дараа нь завь руу үсрэхдээ усанд унасан байна. Хүмүүс түүнийг ус руу өөрөө үсэрч байна гэж бодож. Түүнийг Титаникийг живсний дараа эргэж ирсэн цорын ганц аврах завь аварчээ. Порталуппиг 14 дугаартай офицер Лавын завь аварчээ. Аврах завь иртэл Порталуппи хавтгай мөснөөс зууран амь тэмцэж байсан гэдэг.
