Уолт Дисней буюу бүтэн нэр нь Уолтер Элиас Дисней 1901 оны 1-р сарын 5-нд Чикагод төржээ. Тэрбээр АНУ-н хүүхэлдэйн киноны зураач, продюссэр, найруулагч, зохиолч, дуу оруулагч, бизнесмэн юм. Тэрбээр Рой Дисней ахынхаа хамт “Уолт Дисней” компанийг төдөлгүй байгуулж, өдгөө жилийн орлого нь 35 тэрбум доллар хүрэх олон улсын үндэстэн дамнасан корпораци болтлоо тэлэн хөгжжээ. Түүний бүтээлүүд дотроос хамгийн алдартай нь “Микки Мауз” буюу “Микки хулгана” бөгөөд тэрбээр олон жил энэ баатрынхаа дууг өөрөө оруулж байв. Мөн “Дональд нугас” болон “Плуто нохой” гээд зөвхөн хүүхэд багачууд гэлтгүй томчуудын ч үзэх дуртай, хайртай хүүхэлдэйн киноны баатруудын зохиолыг бичсэн ажээ.
Уолт Дисней Америкийн кино академийн шагналд 59 удаа нэр дэвшиж, Оскарын 26 шагнал хүртсэн нэрт уран бүтээлч байв. Тэрээр нэг жилд Оскарын дөрвөн шагнал авсан бөгөөд Оскарын хамгийн их шагналтай болон хамгийн олон удаа нэр дэвшсэн амжилтын эзэн болжээ. Энэ бол Диснейн нийгэмд танигдсан гандах дүр төрх.
Уолт Дисней ямар хүн бэ гэдгийг хүмүүс тэр бүр сайн мэдэхгүй. Түүнийг хүмүүс дэлхий хүүхдүүдийн дэлгэцийн бүтээлийн хаан, маш сайн эцэг бас хүүхдэд энэрэлтэй, зөвт нэгэн гэж боддог буй заа. Гэвч амьдрал дээр тэрбээр бэлгийн чиг хандлагын хувьд тэс өөр нэгэн байсан юм. Уолт Дисней 41 насандаа л гэрлэсэн. Гэхдээ энэ гомо, цэнхэр, трансжендерүүдийн хувьд зүгээр л нэг өнгөлөн далдлалт байсан юм. Дисней Лос-Анжелест хэнд ч мэдэгдэлгүй олон өрөө байр хөлсөлөн тэндээ эр янхануудыг байнга авчирч үйлчлүүлдэг байсныг тус хотын иргэд, хөршүүд нь гэрчилжээ. Ингэхдээ хүүхэлдэйн киноны “хаан” ганц шөнийн хөлсөнд залуучуудад ердөө л 100 доллар төлдөг. Зарим эр янхан сэтгэл нь нийцээгүй бол тэрбумтан Уолт Дисней 20 доллар ч өгч байсан, харамч нэгэн байсныг түүнтэй хамт хоног өнгөрүүлсэн гей дуучин, жүжигчин Ж, П, Р нар “People” сэтгүүлд ярилцлага өгч байв. Энэ бол Америкт худалдаанд гараад байгаа “Hollywood babylon Strikes Again” хэмээх номноос авсан ишлэл. Бөөн шуугиан дэгдэв. Номын зохиолч нь Дарвин Портер. Тэр холливудын үхсэн болон амьд байгаа оддын хормойн явдлыг эрэн сурвалжилж олоод нийгэмд дэлгэдгээрээ зартай нэгэн. Харин энэ удаад энэ эрхэм “Хүүхэлдэйн киноны эцэг” хэмээгддэг Уолт Диснейн бэлгийн нууц амьдралын талаар өгүүлжээ. Портер олон фактаас үндэслэн Диснейг ижил хүйстэн бас бага насны хүүхэдтэй секс үйлдэгч гэж донтон, педофил байсныг анх удаа дэлхий нийтэд дэлгэв. Лос-Анжелес хотын иргэдээс Уолт Дисней сексийн гаж үйлдлийн талаар цагдаад удаа дараа мэдэгдэж байсан аж. Гэвч “Хүүхэлдэйн киноны хаан” тэрбумтан болсон энэ гаж донтон эрхэм, өөрийнхөө талаар гаргасан хохирогч нарын гомдол, цагдаа нарыг мөнгөөр хахуульдан нам дардаг байжээ.
Дисней хүүхэд байхдаа л нууцаар ээжийнхээ даашинзыг өмсөн косметикоор нь будаж зугаацах дуртай жаал байсан тухай багын найз нь сонин, сэтгүүлд ярилцлага өгөв. Мөн тэрбээр хүүхдийн жүжигчин Бобби Дрисколл гэх залууд дурлаж, өдөр алгасахгүй түүнд хайрын захиа илгээдэг байлаа. Ингээд цэнхэр эр 1946 онд жүжигчинг шинэ кинондоо гуйсаар байж арай гэж нэг юм тоглуулжээ. Жүжигчин Бобби хар тамхинд донтдог, туйлбаргүй байсан тул нэг хэсэгтээ Дисней хөнжлийг дулаацуулж, түүнээс чамгүй мөнгө салгасан гэдэг. Харамсалтай нь Бобби Дрисколл 1968 онд 31 насандаа хорвоог орхисон юм. Харин гашуудалт өдрөөс хойш Дисней сэтгэлээ унаж хэсэгтээ л хар тамхинд донтож, кино урлагаа хаяжээ. Энэ нь Уолт Диснейг хайр дурлалаасаа болж өнчирч хоцрон ийм байдалд орсныг гэрчилдэг. Удалгүй 1965 оны 12 дугаар сард Уолт Дисней дурлалаасаа болж сэтгэлээр унаж нас баржээ.
