img

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН 12 СУМЫН 319 ГАЗАР ЗҮЙН НЭРШЛИЙГ ӨӨРЧИЛНӨ

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Баян-Өлгий аймгийн Казах нэрээр бүртгэгдсэн 319 уул, ус, газрын нэрийг монгол уламжлалт нэрээр сэргээн батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж, баталлаа. Тогтоолоор Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 газар зүйн нэрийг өөрчилж, 47 уламжлалт газар зүйн нэрийг шинээр батлав. Мөн Сүхбаатар аймгийн 2020 уламжлалт газар зүйн нэрийг нэмж баталж, үг, үсэг, дүрмийн алдаатай 45 газар зүйн нэрийг засварлахаар шийдвэрлэлээ.

Тогтоол батлагдсантай холбогдуулан Засгийн газарт батлагдсан газар зүйн нэрийг улсын нэгдсэн мэдээллийн санд бүртгэх, олон улсын стандартын дагуу латин үсэгт галиглан хэрэглэх, цахим системд нэвтрүүлэх, Баян-Өлгий аймгийн сумдын хилийн цэсийг шинэчлэн 2027 оны намрын ээлжит чуулганы хугацаанд УИХ-д өргөн мэдүүлэхийг даалгалаа. Мөн тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих үүргийг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд өгсөн байна.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд honh.mn хариуцлага хүлээхгүй болно. honh.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг honh.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.


Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=

0 Сэтгэгдэл

ШИНЭ МЭДЭЭ