Өмнөговь аймгийн 0131 дүгээр ангид алба хааж байсан 19 настай С-ийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Тэрээр дөрөв хоногийн өмнө 18 цагийн үед ангийн тэмээгээ эргүүлэхээр албаны мотоцикль унаад гарснаас хойш ор сураггүй болсон юм. Эрлийн ажиллагааг нэн даруй эхлүүлсэн ч одоогоор ямар ч сураггүй хэвээр байна. Иймд Өмнөговь аймгийн Засаг дарга, ХХЕГ-ын дэд даргаар ахлуулсан бүрэлдэхүүн алга болсон 19 настай хилийн цэргийн хугацаат алба хаагчийг нисдэг тэргээр эрэн хайхаар хөдөлжээ. Түүний алга болсон гэх газар нь хад асга ихтэй, жалга довтой газар бөгөөд явганаар эрэн хайхад ямар ч ул мөр олдоогүй учир ийнхүү агаараас эрэн хайхаар шийдвэрлэсэн байна.
