img

ХУВИЙН ЭРХ АШГИЙНХАА ТӨЛӨӨ ХУУЛЬ ЗӨРЧДӨГ Х.ТЭМҮҮЖИН ГАВЬЯАТ АВАХ ЭРХТЭЙ ЮУ?

img
Хууль зүй дотоод хэргийн сайд байхдаа хар тамхины хэрэгтэнтэй холбоотой байсан нь Х.Тэмүүжинг илүү олон түмэнд таниулж өгсөн гэхэд хилсдэхгүй. Тэрээр Хууль зүй Дотоод хэргийн яамны сайд байх үедээ “Хууль зүйн сайд дээрээ хүртэл гүйцэтгэх ажиллагаа явуулсан” гэж татсан мэдэгдэж, матрын нулимс унагаж байсан нэгэн. Үнэн хэрэгтээ тэрээр хар тамхины хэрэгтэнтэй хамаарал бүхий этгээд байсан учир шалгах зайлшгүй шаардлага хуулийнханд гарч байсан билээ. Тэгвэл Х.Тэмүүжингийн хэлсэн “Гүйцэтгэх ажиллагаа” гээч нь ямар учиртай зүйл байсан, мань хүн яагаад тэгж их эмзэглээд байгаа талаар баримтыг эргэн сануулъя. 2014 оны 3-р сарын 02-ны 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Х.Гэрэл, Г.Сарангэрэл, Б.Энэрэл, Б.Отгончимэг гэх дөрвөн охин “Миами” зочид буудлын гадна автомашин дотор “Метафетамин” буюу мөс хэмээх хар тамхи хэрэглэж байгаад үйлдэл дээрээ цагдаа нарт баригдсан ажээ. Гэхдээ энэ дөрвөн охин хаанаас, ямар хүнээс хар тамхи авч хэрэглэсэн болохоо хэлэхгүй байсан тул цагдаа нар тэдний гар утасны орсон, гарсан дуудлагыг хянаж ямар хүмүүстэй харьцсан болохыг олж тогтоохоор шийдсэн юмсанж. Тэгтэл Г.Сарангэрэл гэгч охины ашиглаж байсан 9961…, 9520… гэсэн дугааруудаас тэр өдөр сэжиг бүхий нэг дугаар луу маш олон удаа залгасан болох нь анзаарагджээ. Цагдаа нар энэ хоёр дугаарын цаана хар тамхи, мансууруулах бодис худалддаг гэмт этгээд байж болзошгүй гэж үзэн энэ дугаарыг эзэмшдэг хүнийг олж тогтоох зорилгоор Г.Сарангэрэлийн 9961…, 9520… дугаараас гадагшаа гарсан ярианы цэсийг УЕПГ-ын зөвшөөрлөөр оператор компаниас нь гаргуулан авч дүн шинжилгээ хийтэл их л хачирхалтай зүйл болсон аж. Г.Сарангэрэлийн 9961… дугаараас 71 удаа залгасан, 9520… дугаараас 41 удаа залгаж холбогдсон 9910… дугаар нь ХЗДХ-ийн сайд Х.Тэмүүжингийн гар утасны дугаар болох нь тодорхой болжээ. Энэ бол хар тамхичин охин, хууль зүйн сайд хоёр нэлээн гүн гүнзгий холбоотой болохыг гэрчилсэн явдал юм. Ийнхүү сонирхолтой байдал үүсээд байтал Г.Сарангэрэлтэй хамт хар тамхи хэрэглэж байгаад баригдсан Б.Отгончимэг ярихдаа “Бид нар баригдаад хоригдох болоход Сарангэрэл надад “Чи Тэмүүжин ах руу залгаад намайг хэрэгт холбогдчихлоо гээд хэлчих” гэж хэлсэн байна. Г.Сарангэрэлийн найз Э.Алтанчимэг гэх охин “Сарангэрэл бид хоёр 2013 оны 1-р сард хэрэгт холбогдоод шүүхээр орж гурван сарын баривчлах ял авч байсан. Бид хоёр 2013 оны өвөл Доржоо гэдэг хүнээр дамжуулан Х.Тэмүүжин сайдтай танилцаж байсан. Доржоо ах хүний төрсөн өдөр болж байгаа та хоёр очоодох гээд бид хоёрт тус бүр 250 мянган төгрөг өгсөн. Биднийг Эрхүүгийн амралтын төвд очиход Х.Тэмүүжин сайд байсан юм” хэмээн мэдүүлж байжээ. Тэр ч байтугай Г.Сарангэрэл “Х.Тэмүүжинг би сайн ах гэж боддог” гэсэн ярилцлагыг сэтгүүлч Л.Мөнхбаясгаланд өгч байсан удаатай. Хар тамхины хэрэгтэнтэй дотно харилцаатай байсан тэрээр өмнө нь ч хувийн эрх ашгийнхаа төлөө хуулийг уландаа гишгэж явсан дахин нэг баримтыг хүргэе. 2012 оны хоёрдугаар сард тухайн үеийн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин өөрийн 15 настай хүү Т.Б-г тухайн үед Монгол Улсаас Канад улсад суух элчин зөвлөх байсан, “М-Си-Эс” группын дэд Ерөнхийлөгч, Баянхонгор аймгийн МАН-ын хорооны дарга Л.Элдэв-Очирт үрчлүүлсэн байна. Харин 2013 онд уг шийдвэрийг буцааж, Л.Элдэв-Очир Х.Тэмүүжинд хүүг нь буцаан өгсөн аж. Энэ тухай Л.Элдэв-Очир “Би Канад улсад суух Элчин сайдын зөвлөхөөр 2012 оны хоёрдугаар сарын 17-нд томилогдсон. Энэ үед миний дотны найз Х.Тэмүүжин өөрийн хүүгээ Канадын дунд сургуульд явуулахын тулд надад үрчлүүлье гэсэн. Найзынхаа хүү гэдэг утгаараа сурч боловсрох орчинг нь сайжруулж, визийн хөнгөлөлт болон сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөл зэргийг нь харгалзан үзэж зөвшөөрсөн. Одоо бол хүүг өөрийнх нь эцгээр овоглуулах шаардлага гарсан учраас буцааж өгье” хэмээн өгүүлжээ. Энэ бол Ашиг сонирхлын тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Уг асуудлаар тухайн үед УИХ-ын Ёс зүйн дэд хороо шалгаж байсан ч бас л хэрэг нь замхраад алга болсон аж. Ийм л нэг хувийнхаа эрх ашгийн төлөө хуулийг удаа дараа зөрчдөг хуульч сэтэртэй хүн “Гавьяат хуульч” цолыг авах гавьяатай юу гэж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх таниас асуумаар байна. Таны маанийн уншлага мэт “Хүн биш хууль засаглана” гэж хэлдэг үг чинь оюуны өмчийн хулгайгаар хуулийн байгууллагад шалгагдаж буй И.Одончимэг, хувийнхаа эрх ашгийн төлөө хүүхдээ үрчлүүлж хуулиар нааддаг, хар тамхины хэрэгтний хамаарал бүхий этгээд Х.Тэмүүжин нарын өмнө сөхөрч байгаа хэрэг үү?
ХУВИЙН ЭРХ АШГИЙНХАА ТӨЛӨӨ ХУУЛЬ ЗӨРЧДӨГ Х.ТЭМҮҮЖИН ГАВЬЯАТ АВАХ ЭРХТЭЙ ЮУ?

Хууль зүй дотоод хэргийн сайд байхдаа хар тамхины хэрэгтэнтэй холбоотой байсан нь Х.Тэмүүжинг илүү олон түмэнд таниулж өгсөн гэхэд хилсдэхгүй. Тэрээр Хууль зүй Дотоод хэргийн яамны сайд байх үедээ “Хууль зүйн сайд дээрээ хүртэл гүйцэтгэх ажиллагаа явуулсан” гэж татсан мэдэгдэж, матрын нулимс унагаж байсан нэгэн. Үнэн хэрэгтээ тэрээр хар тамхины хэрэгтэнтэй хамаарал бүхий этгээд байсан учир шалгах зайлшгүй шаардлага хуулийнханд гарч байсан билээ. Тэгвэл Х.Тэмүүжингийн хэлсэн “Гүйцэтгэх ажиллагаа” гээч нь ямар учиртай зүйл байсан, мань хүн яагаад тэгж их эмзэглээд байгаа талаар баримтыг эргэн сануулъя. 2014 оны 3-р сарын 02-ны 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Х.Гэрэл, Г.Сарангэрэл, Б.Энэрэл, Б.Отгончимэг гэх дөрвөн охин “Миами” зочид буудлын гадна автомашин дотор “Метафетамин” буюу мөс хэмээх хар тамхи хэрэглэж байгаад үйлдэл дээрээ цагдаа нарт баригдсан ажээ. Гэхдээ энэ дөрвөн охин хаанаас, ямар хүнээс хар тамхи авч хэрэглэсэн болохоо хэлэхгүй байсан тул цагдаа нар тэдний гар утасны орсон, гарсан дуудлагыг хянаж ямар хүмүүстэй харьцсан болохыг олж тогтоохоор шийдсэн юмсанж. Тэгтэл Г.Сарангэрэл гэгч охины ашиглаж байсан 9961…, 9520… гэсэн дугааруудаас тэр өдөр сэжиг бүхий нэг дугаар луу маш олон удаа залгасан болох нь анзаарагджээ. Цагдаа нар энэ хоёр дугаарын цаана хар тамхи, мансууруулах бодис худалддаг гэмт этгээд байж болзошгүй гэж үзэн энэ дугаарыг эзэмшдэг хүнийг олж тогтоох зорилгоор Г.Сарангэрэлийн 9961…, 9520… дугаараас гадагшаа гарсан ярианы цэсийг УЕПГ-ын зөвшөөрлөөр оператор компаниас нь гаргуулан авч дүн шинжилгээ хийтэл их л хачирхалтай зүйл болсон аж. Г.Сарангэрэлийн 9961… дугаараас 71 удаа залгасан, 9520… дугаараас 41 удаа залгаж холбогдсон 9910… дугаар нь ХЗДХ-ийн сайд Х.Тэмүүжингийн гар утасны дугаар болох нь тодорхой болжээ. Энэ бол хар тамхичин охин, хууль зүйн сайд хоёр нэлээн гүн гүнзгий холбоотой болохыг гэрчилсэн явдал юм. Ийнхүү сонирхолтой байдал үүсээд байтал Г.Сарангэрэлтэй хамт хар тамхи хэрэглэж байгаад баригдсан Б.Отгончимэг ярихдаа “Бид нар баригдаад хоригдох болоход Сарангэрэл надад “Чи Тэмүүжин ах руу залгаад намайг хэрэгт холбогдчихлоо гээд хэлчих” гэж хэлсэн байна. Г.Сарангэрэлийн найз Э.Алтанчимэг гэх охин “Сарангэрэл бид хоёр 2013 оны 1-р сард хэрэгт холбогдоод шүүхээр орж гурван сарын баривчлах ял авч байсан. Бид хоёр 2013 оны өвөл Доржоо гэдэг хүнээр дамжуулан Х.Тэмүүжин сайдтай танилцаж байсан. Доржоо ах хүний төрсөн өдөр болж байгаа та хоёр очоодох гээд бид хоёрт тус бүр 250 мянган төгрөг өгсөн. Биднийг Эрхүүгийн амралтын төвд очиход Х.Тэмүүжин сайд байсан юм” хэмээн мэдүүлж байжээ. Тэр ч байтугай Г.Сарангэрэл “Х.Тэмүүжинг би сайн ах гэж боддог” гэсэн ярилцлагыг сэтгүүлч Л.Мөнхбаясгаланд өгч байсан удаатай. Хар тамхины хэрэгтэнтэй дотно харилцаатай байсан тэрээр өмнө нь ч хувийн эрх ашгийнхаа төлөө хуулийг уландаа гишгэж явсан дахин нэг баримтыг хүргэе.
2012 оны хоёрдугаар сард тухайн үеийн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин өөрийн 15 настай хүү Т.Б-г тухайн үед Монгол Улсаас Канад улсад суух элчин зөвлөх байсан, “М-Си-Эс” группын дэд Ерөнхийлөгч, Баянхонгор аймгийн МАН-ын хорооны дарга Л.Элдэв-Очирт үрчлүүлсэн байна. Харин 2013 онд уг шийдвэрийг буцааж, Л.Элдэв-Очир Х.Тэмүүжинд хүүг нь буцаан өгсөн аж. Энэ тухай Л.Элдэв-Очир “Би Канад улсад суух Элчин сайдын зөвлөхөөр 2012 оны хоёрдугаар сарын 17-нд томилогдсон. Энэ үед миний дотны найз Х.Тэмүүжин өөрийн хүүгээ Канадын дунд сургуульд явуулахын тулд надад үрчлүүлье гэсэн. Найзынхаа хүү гэдэг утгаараа сурч боловсрох орчинг нь сайжруулж, визийн хөнгөлөлт болон сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөл зэргийг нь харгалзан үзэж зөвшөөрсөн. Одоо бол хүүг өөрийнх нь эцгээр овоглуулах шаардлага гарсан учраас буцааж өгье” хэмээн өгүүлжээ. Энэ бол Ашиг сонирхлын тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Уг асуудлаар тухайн үед УИХ-ын Ёс зүйн дэд хороо шалгаж байсан ч бас л хэрэг нь замхраад алга болсон аж. Ийм л нэг хувийнхаа эрх ашгийн төлөө хуулийг удаа дараа зөрчдөг хуульч сэтэртэй хүн “Гавьяат хуульч” цолыг авах гавьяатай юу гэж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх таниас асуумаар байна. Таны маанийн уншлага мэт “Хүн биш хууль засаглана” гэж хэлдэг үг чинь оюуны өмчийн хулгайгаар хуулийн байгууллагад шалгагдаж буй И.Одончимэг, хувийнхаа эрх ашгийн төлөө хүүхдээ үрчлүүлж хуулиар нааддаг, хар тамхины хэрэгтний хамаарал бүхий этгээд Х.Тэмүүжин нарын өмнө сөхөрч байгаа хэрэг үү?

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд honh.mn хариуцлага хүлээхгүй болно. honh.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг honh.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.


Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=

0 Сэтгэгдэл

ШИНЭ МЭДЭЭ