ЕРӨНХИЙЛӨГЧ БАРАК ОБАМА ХАР ТАМХИНД ДОНТОГЧ БАЙЖЭЭ


Америкийн анхны хар арьст Ерөнхийлөгч Барак Обама 1961 онд Хавай мужийн Хонолулу хотод төрж, 1979 онд Хонолулугийн алдарт “Пунахоу” хувийн сургуулийг төгссөн. Дунд сургуульд сурч байхдаа Обама сагсан бөмбөгт их сонирхолтой байв. 1979 онд тэрээр Пунахоу багийн бүрэлдэхүүнд тоглож байхдаа мужийн аварга болж байсан удаатай. Мөн тэр ондоо Барак Обама сургуулиа төгссөний дараа Лос-Анжелесийн коллеж рүү элсэж хэсэг хугацааны дараа 1983 онд төгссөн Колумбын их сургууль руугаа шилжсэн байна. Барак Обамагийн карьерын эхлэлийг 1981 он гэж хэлж болно. Тухайн үед тэр хувийн сургуулиасаа Колумбын их сургууль руу шилжиж дараа нь Харвард руу хуульчийн зэрэглэл авахын тулд үргэлжлүүлж сурах шийдвэр гаргасан байна. Обама 1985 онд Чикаго руу нүүж сүм ба нийгмийн байгууллагуудын үйл ажиллагааг зохион байгуулдаг худалдааны бус талбарт захирал хийдэг байхдаа ядуу иргэдийн боловсролд өөрчлөлт оруулах болон ажилгүйчүүдийг сургалтанд хамруулах гэх мэтийн төслүүд дээр 1988 оныг дуустал ажилласны дараа Харвардын хуулийн сургуульд элсэн орж, төгсчээ.
Обамагийн улс төрийн карьер нь 1996 оноос эхэлсэн бөгөөд 2004 он хүртэл 8 жилийн турш Ардчилсан намыг төлөөлсөн бөгөөд 2004 онд Иллинойс мужийн сенатад эхэлсэн. 2000 онд Обама Төлөөлөгчдийн Зөвлөхөд нэр дэвшсэн боловч “Хар ирвэс” хөдөлгөөний оролцогч конгрессын гишүүн Бобби Рашд ялагдсан байна. Мужийн сенатад Обама ардчилсан үзэлтэнтэй мөн бүгд найрамдах улсыг дэмжигч нартай ч хамтардаг байлаа. Энэ хоёр намын төлөөлөгчид нь татварыг багасгаж эмзэг тарчиг гэр бүлийг дэмжих улстөрийн хөтөлбөр дээр хамтран ажилладаг байжээ. Обама сургуулийн өмнөх боловсролыг идэвхтэй дэмжигч байсан мөн мөрдөн байцаалтын байгууллагуудын хяналтыг хатуужуулах арга хэмжээг дэмжиж байжээ.
2004 онд Обама Иллинойс мужийг АНУ-ын сенатын нэг байранд нэр дэвшүүлэх тулаанд орсон. Тэр Праймеризад 6 нэр дэвшигчийг тэргүүлж чаджээ. 2005.01.04-нд тэр үүргээ гүйцэтгэж эхэлсэн бөгөөд АНУ-ын түүхэн дахь 5 дахь хар арьст сенатор болсон. Обама гадаад орчны асуудлын ба нийгмийн ажлын, ахмадын хэргийн мөн олон улсын харилцааны зэрэг хэд хэдэн хорооны бүрэлдэхүүнд орж, өөрийн дуу хоолой, үзэл бодлоо хүргэж эхэлжээ. Өмнө нь мужийн сенатад байсан шигээ Обама Бүгд найрамдах улсыг дэмжигчидтэй хамтарсан тэр дундаа засгийн газрын үйл ажиллагааг тунгалаг болгох хууль тогтоол дээр ажиллаж эхэлжээ. Обама сенатор хэвлэл мэдээллийнхний хайрыг татаж чадсан бөгөөд удалгүй Вашингтонд анхаарал татдаг хүмүүсийн тоонд багтдаг болсон юм. 2006 оны намар ажиглагчид түүнийг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой гэж ярих болсон. 2007 оны эхээр Ардчилсан намынхны онцолж байгаа хүмүүсийн тоонд Обама Хиллари Клинтоны дараа орсон нь ирээдүйн замыг нь засч эхэлжээ. Гэхдээ праймеризийн үр дүнд тэр үед энэхүү намын дэвшигч байсан Обама ялжээ.
1989 онд Обама хуулийн компанид ажиллаж байхдаа тэр үед хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан ирээдүйн эхнэр Мишель Робинсонтой танилцсан юм. Хуулийн шинжлэх ухааны докторын зэргийг хамгаалсны дараа 1992 онд Барак Обама Мишель Робинсон нар гэрлэсэн байжээ. Тэд Малия, Саша гэдэг хоёр охинтой. Барак ба Мишель Обама Чикагогийн христийн сүмд очдог гэж албан ёсны намтар дээр бичигдсэн байдаг. Тэд гэр бүлээрээ Христийн нэгдсэн сүмд тогтмол очдог ажээ. Барак Обама хэдийгээр улстөрч имижээ илүү бүрдүүлж чадсан ч тэрээр улстөрч, хуульчаас гадна зохиолч юм. Одоогийн байдлаар түүний намтраас сэдэвлэсэн “Ааваасаа өвлөсөн мөрөөдөл”, мөн улстөрийн бодлогын талаар бичсэн “Итгэлийн зориг” зэрэг хоёр ном хэвлэгдээд байна. Одоо түүний эхнэр хүүхдүүдтэйгээ хамтран бичсэн хүүхдүүдэд зориулагдсан ном нь хэвлэгдэхэд бэлэн болоод байгаа аж. Нэмж дурьдхад “Ааваасаа өвлөсөн мөрөөдөл” номын аудио хувилбар нь 2006 онд Grammy шагналыг хүртсэн юм.
Өөрийн намтарыг бичсэн “Ааваасаа өвлөсөн мөрөөдөл” номондоо хэцүү үедээ тэр хар тамхи сонирхож байсан гэдгээ нуулгүй бичжээ. Гэхдээ нэг хэсэг “сонирхож байсан” гэдэг нь марихуан ба кокаин хэрэглэх мөнгөтэй байсан хүний хувьд бол нэлээн чанга сонсогдох үг л дээ. Ерөнхийлөгч асан тэрбээр одоогийн залуус яагаад хар тамхийг сонирхдогийг ойлгодог. Энэ нь ийм том улс төрчийн хувьд маш аюултай мэдээлэл юм. Жишээ нь, Билл Клинтонийг оюутан байхдаа марихуантай тамхи татсан явдлыг хүмүүс удаан хугацааны турш санаж явсан. Гэвч Барак Обама өөрийнхөө хуучны нүгэл ба алдаануудаа олон нийтэд зарласан юм. Одоо ч гэсэн Обама бүрмөсөн муу зуршлаасаа салж чадаагүй тухай Америкийн шар бор хэвлэлүүд бичдэг. АНУ-ын экс Ерөнхийлөгч Барак Обама тогтмол бус тамхичин. Энэ нь тодорхой нөхцөлд л тамхи татдаг хүмүүсийг тодорхойлсон хэллэг. Найзуудтайгаа наргихдаа эсвэл ресторанд сайхан хоол идсэний дараа тамхи татдаг зуршилтай. Тэрээр үүнийгээ муу зуршил гэж огт боддоггүй бөгөөд харин ч найз нөхөдтэй маань энгийн ярилцахад нэмэр болдог хэмээжээ.
Обамагийн бас нэг сул тал бол хар арьстан гэдэг асуудал. Хар арьст хүн амын нэг хэсэг ба энэхүү цөөн тоотой хүмүүсийн нөлөөтэй төлөөлөгчид нь Обамаг өөрийн хүн гэж хүлээн зөвшөөрөхийг яараагүй гэдэг нь сүүлд мэдэгдсэн. Учир нь Обама Өрнөд Африкаас Америк тив рүү боолчлогдож ирсэн “жинхэнэ” америк негр биш байлаа. Үүнээс гадна тэр Афро-Америк улс төрчдийг бодвол хар арьстнуудын эрхийн төлөө тэмцэлд оролцож үзээгүй. 2007 оны 3 сард Обамагийн ээжийнх нь гэр бүл боолчлол эрхэлдэг байсан гэсэн мэдээллийг хэвлэлийнхэн тараасны дараа нөхцөл байдал хүндэрсэн.
Барак Обамагийн хүн болгон төдийлөн мэддэггүй нэгэн зан чанар бол хэвийн бус үзэл бодолтой хүн. Тэрээр эмэгтэйчүүдийн абортонд орох эрх, түншийн эх үүсвэрийг өөр аргаар олох, цагаачдад хандах хандлагуудыг зөөлрүүлэх талаар их ярьсан. Тэр бол Америкийн бодит байдлын бүхий л хүрээнд үнэхээр ардчилсан үзэл бодлыг баримталдаг хүн. Тийм ч болохоор аль ч намаас дэмжлэг авч чаддаг гэж улстөр судлаачид дүгнэжээ.
Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд honh.mn хариуцлага хүлээхгүй болно. honh.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=

ШИНЭ МЭДЭЭ