ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК НЭГ ИРГЭНД 63242 ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ОЛГОНО


“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хурлаар 2025 оны цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах шийдвэрийг гаргажээ. "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Түүнээс 786.6 тэрбум төгрөгийг нийт хувьцаа эзэмшигчдэд, Монгол Улсын 3.5 сая хувьцаа эзэмшигч иргэдэд 208.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгохоор шийдвэрлэжээ.
Ингэхдээ 1072 хувьцаатай иргэнд татварын дараах дүнгээр 63,242 төгрөгийн ногдол ашгийг 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөрт багтаан олгохоор шийдвэрлэжээ. Манай иргэдийн ихэнх нь 700-800 ширхэг хувьцаатай бөгөөд дээрх дүн буурч олгогдох юм.
Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд honh.mn хариуцлага хүлээхгүй болно. honh.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=

ШИНЭ МЭДЭЭ