Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2024 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр “Монголын түүх бол хүн төрөлхтний хөгжил дэвшлийг урагшлуулж, орчин цагийн үнэт зүйлсийн үндэс суурийг тавьсан дэлхийн онцгой чухал түүх юм. Энэхүү эх түүхээ судлан шинжилж, түгээн дэлгэрүүлэх нь Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа монголчууд бидний эрхэм үүрэг мөн” хэмээн Монголын түүх судлалыг дэмжих тухай зарлиг гаргасан байдаг. Уг зарлигийн хүрээнд Монгол Улсын түүх судлалыг дэмжих, түүхчдийг бэлтгэхэд онцгойлон анхаарахын зэрэгцээ нэн эрт үеэс эдүгээ хүртэлх Монголын түүхийг иж бүрэн судлан шинжилж, 30 боть болгон эмхэтгэн хэвлүүлэх, орчуулах, түгээн дэлгэрүүлэхээ зарласан байдаг. Гэсэн ч нэр бүхий түүхчид уг ажлыг удирдан зохион байгуулж байгаа Соёлын сайд асан, Чингис хаан музейн захирал С.Чулуун болон тус багт багтсан археологич Д.Эрдэнэбаатар нартай хамтран ажиллах боломжгүйгээ мэдэгдээд байна.
Түүхийн ухааны доктор, профессор П.Дэлгэржаргал 2016 оноос Монголын түүхийн 30 боть төслийг санаачлан хэрэгжүүлж, 2016 онд Монголын эртний түүхийн 5 боть, 2019 онд Монголын эзэнт гүрний 5 ботийг удирдаж хэвлүүлсэн юм. Одоо Эзэнт гүрний задралын 5 ботийг хэвлүүлэхээр ажиллаж байгаа билээ. Гэтэл дахин хөрөнгө мөнгө гаргаж, өмнө аль хэдийнэ хэвлэсэн байсан номыг засвар хийж шинэчлэн, шинээр хэвлүүлж байгаа ботиудтайгаа нэгтгэн хэвлүүлэхээр болсонд түүхчид, эрдэмтэд илт дургүйцэж байна. Мөн тус 30 ботийн редакторуудын дотор “Архивын 640.000 нүүр баримтыг Хятадад өгч, хэвлүүлсэн”, “Түүх соёлын хосгүй үнэт дурсгалыг хятадуудад худалдахыг завдаад баригдаж, ял авсан” ёс зүйн зөрчилтэй этгээдүүд оролцсон учир зарим түүхчид эсэргүүцэж, энэ багт оролцохгүй гэдгээ мэдэгдлээ. Хэргийг нэхэн сануулбал, археологич Д.Эрдэнэбаатар нь дагавар хүү, “Эмоци” продакшны менежер М.Адъяанямтай бүлэглэн НТӨ VII-III зуун, Эртний Ромын үе буюу НТ IV зуунд хамаарах археологийн олдвор болох Соёлын биет өвийн эд зүйлсийг бусдад худалдаалахаар завдсан” гэх хэрэгт холбогдсон юм. Энэ хэргийг 2024.03.20-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тус хэргийг хянан хэлэлцээд Д.Эрдэнэбаатар болон, М.Адъяаням нарыг Эрүүгийн хуулийн 25.5 дугаар зүйлийн 1 /Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах/-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн байна. Түүнчлэн бусдад худалдаалахыг завдсан эртний эд зүйлсийг Соёлын яаманд шилжүүлсэн юм. Эдгээр олдворыг Б.Хаш-Эрдэнэ, М.Адъяаням, А.Дэлгэрням, Б.Баярцэнгэл гэсэн дөрвөн залуу Чингэлтэй дүүргийн нутагт өмнөд хөршийн иргэнд 650 гаруй сая төгрөгөөр худалдахаар тохиролцсон өгч, авалцах гэж байхад нь үйлдэл дээр нь илрүүлж байсан билээ.
Түүгээр зогсохгүй энэхүү эрдэмтдийн багт буй түүхч гэх С.Чулуун нь Монгол Улсын үндэсний төв архивт хадгалагдаж буй Манж Чин улсын үеийн Хүрээ сайдын 640.000 хуудас бүхий баримтыг харилцан солилцох нэрийдлээр БНХАУ-ын талд хуулбарлаж өгсөн. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд ноцтой нөлөөлөх 1725-1911 оныг хүртэлх 200 орчим жилийг хамрах “Хүрээ сайдын хөмрөг”-ийн асар их архивын материалыг өнгөтөөр хуулбарлаж, үнэгүй шилжүүлсэн аж.. Уг гэрээнд Монголын талаас С.Чулуун, бас тухайн үед Архивын ерөнхий газрын дарга Д.Өлзийбаатар нар гарын үсэг зурсан байна. Гэрээгээр Улсын архивын сан хөмрөг дэх Хүрээ сайдын баримтын бүх дансыг буюу 640 мянган нүүр бүхий 2 489 нэгж баримтыг Хятадын талд өгч, 500 нүүр бүхий 1 280 орчим боть ном болгож хэвлэхээр төлөвлөжээ. Үүнийг мэргэжлийн эрдэмтэн судлаачид эсэргүүцэж шаардлага хүргүүлсэн байдаг. Гэвч тэдний өргөдлийн мөрөөр С.Чулууныг шалгаж байсан ч прокурорын шатанд хэрэгсэхгүй болгосон аж. Ийнхүү эх орныхоо үүх түүхийг гишгэлж буй хүмүүсийг хамгийн хариуцлагатай албан тушаалд томилж, Монголын түүхийг бичих ажилд оноож байгаад түүхчид эсэргүүцлээ илэрхийлж байна.
ТҮҮХЭЭ ХУДАЛДСАН ЭТГЭЭДҮҮДТЭЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХГҮЙ ХЭМЭЭН ТҮҮХЧИД ЭСЭРГҮҮЦЛЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ