БНХАУ-ын үсрэнгүй хөгжлийн гэрч болсон газар доорх байгууламж болох метроны хэв загвар эрс шинэчлэгджээ. Өмнө нь Бээжингийн эрх баригчид газар доогуурх метроны шугам, өртөөний тоог нэмэгдүүлэхэд ихээхэн хүчин чармайлт гаргаж байсан бол өдгөө метроны буудлын өнгө үзэмж, дизайнд мөн онцгой анхаарал хандуулж байна. Ихэнх метроны хана өмнө реклам сурталчилгааны орон зай байсан бол өнөөдөр урлагийн бүтээл голдуу байх болжээ.



