Нэрт дуучин Цой л урам зоригийг нь бадруулагч эх булгаа нуун дараагүйгээрээ, он жилүүдийн уртад бүдгэрч мартагдаагүй гайхалтай агаад өөрийн хэв маяг, өв сангаа үлдээж чадсан юм. Хэзээ хэзээнийхээсээ илүүтэй пост панк урсгалыг чухалчлан үзэх болсон өнөөгийн энэ цаг үед “Кино” хамтлагийн ач холбогдол маргаангүй илт байгаа бөгөөд тэдний цомгийг энэхүү урсгалыг үндэслэгчдийн пянзтай зоригтойгоор нэгэн эгнээнд тавьж болох юм. Тиймээ, ерөнхийдөө, Орос орон соёлын тулгамдсан чухал асуудалд сүүл барихаар байр суурь эзлэж байхад Цойгийн дууг Joy Dibbision болон The Cure-гийн хит дуунуудын адил The Strokes, Editors болон Interpol-ын сүлжээний хуудсанд амархан байршуулж болох билээ. Тэгэх шалтгаан ч олон байгаа юм. Энэ бүхний жишээ болгож Цойгийн дууны үгийг авч үзэхэд түүний ертөнцийг үзэх үзэл болон уран сайхны хөтөлбөрт саксоны урсгал тодхон харагддаг юм. Цойгийн уянгын баатруудын дэлхий ертөнцийг бүхэлд нь харах үзэл бодол хосгүй нандин болой. Чухамхүү үүний л ачаар эрчүүдийн хатуу ширүүн хэв шинжтэй олон түмэн түүний дуунд үргэлж дуртай байдаг юм. Энд бүх зүйл энгийн ойлгомжтой агаад “Кино” хамтлагийн дууны үндсэн уянгалаг төлөв байдалд дээд зэргийн харгис хатуу романтизмын шинэчлэл оршдог буюу хэрэв хүсвэл Давидфридрихийн ая эгшиг ч сонсогддог юм. Ямар ч түвдчлэл, тэнэг оросчлол болон “Аквариум” хамтлагийн сэхээтэнлэг ухаарал байсангүй. “Наутилис” хамтлагийн хамтралын чиг шугам ч байхгүй (гудбай, Америк... hello what). Ах дүү Самойловынханы өсвөр үеийнхний цөхрөл гутрал ч сонсогдохгүй. Гэтэл эцэс төгсөлгүй “гэрэл цацарсан гэр минь байна”, “хүн бүхэн намираа бороонд норном”, “шөнийн харанхуйг харнам”, наран гэрэлтэж, өвс ногоо урган өндийнөм”, “хоёр мянган жилийн настай хот”, “энд одод үлддэг юм”, “онцлох шалтгаангүй дайн” зэрэг дуу нь эцэс төгсөлгүй эгшиглэж байнам бус уу. Хатуу ширүүн цус болон эгэл жирийн байх үндэс суурь нь эртний “Кафе Европ”-д цаг үргэлж ирдэг наранд шарагдах, харалсан арьс болон гүнзгий үрчлээт үйлчлүүлэгч болой. Түүний намтарт постпанкын сурах бичиг уншиж байсан тухай ч байдаг. Түүний уран бүтээлд эзэнт улсын зах хязгаар дахь буюу мамонов-науменковын архидалт, Гребенщиковын НИИ, Шевчукын уран бүтээлийн энэлэл шаналал байсангүй. Сайн гэр бүлээс гаралтай байдаг л нэгэн хүү болох Цой постпанкуудын бодож байгаачлан урлагийн сургуулиас огцом цойлон гарч, хэд хэдэн хамтлаг сольж, увайгүйгээр стиль болон имижээ солих туршилт хийснээр хамгийн тохиромжтойг нь түргэн хугацаанд олж сонгосны үр дүнд тийнхүү тун түргэн хугацаанд алдаршсан юм. Эх орны эхлэлийн цэгээс худалдан авсан аугаа сүрлэг хар савхин мессианство Цойгийн хувьд энэхүү стиль буюу загварын эрэл нь амжилттай үр дүнд хүрсэн юм. Эцсийн эцэст энэхүү хүндэтгэлийн тавцан дээр английн постпанкууд Боуиг гаргаж ирсэн бол манай орны хувьд театр киноны жүжигчид болох Высоцкий, Боярский хоёр зогсож байлаа. Тиймээс Цой өөрөө алдрын оргилд зогсож байхдаа ч гот маягаар будаж шунхдах болон стразахдсан домогт концертынхоо болон өөрийн урьдын имиж болох бужгар үст, даллан дуудагч, метросексуаль чиг хандлагат шинэ романтик Пьерогийн тухай дурсан санахдаа ичиж байгаагүй л болов уу. Харин Duran Duran-аас өвлөгдөн ирсэн ханцуйгүй улаан хүрмэнд дурлах дурлалтайгаа тэр бээр өөрийнхөө сүүлчийн юрмалийн наран шарлагын газар хүрч очсон. Ер нь бол бүх ухаалаг рокеруудын адил “Кино” хамтлагийн ахлагч өөрийнхөө зохиосон дууг поп хөгжим гэж тооцож байсан юм. Гитарчин Каспарян, Цой түүнтэй маш хариуцлагатайгаар бойз-бендийг зэрэгцүүлэн хөгжүүлснээр тэднийг уран бүтээлийн “хөнгөнхөн” хэсгийг тоглох төслийн тухай тунгаан ярилцаж байсныг ярьж байлаа.
Виктор Цойгийн олон талт шинж чанарын нэг шалтгаан нь түүний гадаад дүр төрхийн адил төсгүй байдал буюу тэр битгий хэл орос бус дүр төрхөнд ажгуу. Манай орос орны рок хөгжмийн тайзнаа энэхүү өөрөө ром нэртэй, эцгийн нэр нь герман, овог нь солонгос залуу жинхэнэ гайхалтай үзэгдэл болсон юм. Оросын бодит амьдралд гоо зүйн үзэгдэл талаасаа ази тивийн нууцлаг төлөөлөл болон нэвтрэн орсон ленинградын уугуул иргэн Цойгийн уран бүтээл нь хачин жигтэй тохиолдлоор Москва-питерийн орон нутгийн оросын рок хөгжмийн стандарт уламжлалтай огтхон уялдахгүй байв. Өөрийнхөө “камчатка”-ын уурын зуухыг үл харгалзан Цойгийн хий үзэгдэл манай хамт олны дурсамж дуртатгалд хаа нэгтээ киевийн унжгар уд модот “Конца Каникул”-д ч, арал тэнгисийн “Иглы” наран шарлагын газарт ч, ялтын “Ассы” архины мухлагт болон үхлийн аюулт латвийн замд ч тэнүүчилж баймой. Мэдээжийн хэрэг “Кино” хамтлагийн гадаадын хүчтэй шаа торгон сурталчилгаа Жоанна Стингрейтэй Каспаряныг гэрлэхэд нэмэр болсон (түүний Thinking Till Monday пянзыг сонсоорой, одоо болтол Синди Лоперынхоос муугүй дуулагдаж л байна) юм. Зүрх зоригтой америк бүсгүй аль эрт хаалттай 1986 онд Калифорнид “Red Wave: 4 Underground Bands from USSR” домогт цомгоо яаж ийгээд гаргасны цаад санаа нь бол дэлхий даяар оросын рок хөгжмийн аян эхлэх ёстой байсан юм. Энэ бүхэн Цойгийн хувьд асар их ач холбогдолтой байсан юм. Тэрбээр оросын рок хөгжмийн хувьд нэгэн зэрэг Боно, Дейв Гэхан болон Роберт Смит байхыг хүсэж байгаагаа нууж байгаагүй юм. Лужникийн олимпийн бамбар (өөрийнхөө түүхэнд ердөө дөрөвхөн удаа ) 1990 оны зургаадугаар сард “Кино” хамтлагийн сүүлчийн концерт дээр дүрэлзэн ассан агаад колорадагийн Red Rocks Amphiteatr –т тоглосон U2 хамтлагийн гайхалтай шоу тоглолтын түүдэг галаас асаасан бамбарын галаар асаасан амой. Хар хувцас болон сэтэл хөдлөлөө дарсан байдал Depeche Mode тайзны тэргүүн эгнээнд зогсогчийн мөрнөөс буусан юм. The Cure хамтлагийн ахлагчаас зээлдсэн гитараа барьж микрофоны тулгуурын дэргэд зогсох дуучны хөдөлгөөнгүй төрх болон дууны дахилт нь тархи толгойд цаг үргэлж шавхагдаж дуусашгүй эгшиглэж байх бөлгөө. Уйдмааргүй Гот маягийн үдэшлэгийн ерөнхий уур амьсгал цаг үргэлж “Кино” хамтлагийн концертын уур амьсгалтай адилхан байдаг болой.
Дашрамд хэлэхэд түүнээс өмнө бол жирийн нэгэн рок шүтээнээс илүүтэй найрагч нар оросын рок-онго шүтээн болж байсан юм. Тиймээс Цой бол зөвхөн оросын Боно, Гэхан болон Йен Кертес байгаагүй (Куртисын адил далайн чанад дахь аялан тоглолт болон дэлхий даяар алдаршихынхаа өмнө нас нөхцсөн бөгөөд 1990 онд Айзеншпис түүний японоор аялан тоглох тоглолтыг зохион байгуулж, хамтлагийг олон улсын тавцанд гаргах томоохон төлөвлөгөө боловсруулжээ) юм. Тэрбээр манай Жимми Дин байсан бөгөөд учир шалтгааангүй ч биш үймээн дэгдээгч болоод мотоцикль унасан зэрлэг хүн байсан юм. Мөн тэр бээр манай Брюс Ли байсан агаад түүнийг хүндэтгэж, дуурайхыг оролддог байлаа Цойд тэр битгий хэл өөрийн гэсэн Брюс Ли байсан агаад эхийнх нь талын хамаатан Воронежийн “Газын сектор”-ын Юра Хой гэгч байсан юм. Тэр манай Мисим байсан бөгөөд бас Цойгийн адил өөрийнхөө намтар түүхийн тухай гайхалтай кино үлдээсэн юм. “Кино” хамтлагийн ахлагч дахиад жаахан амьдарсан бол түүнийг гайхалтай кино жүжигчний алдар нэр хүлээж байсан байх боломж бүрэн дүүрэн байсан юм. Францын элчин сайдын яамны соёлын атташе асан, Цойтой найзлаж нөхөрлөж явсан Жоэль Бастенер дурсамжиндаа Маргерит Дюрасын “Нууц амрагууд” романаар кино хийж байсан продюсер нь хөгжимчин залууг гол дүрийн баатрын рольд нэр дэвшүүлж байсныг дурссан байдаг (Анногийн кино Оскарын шагналын “операторын тэргүүн шагнал”-д нэр дэвшиж байсан юм.) Мөн тэд зөвлөлтийн рок одыг Чингис хааны дүрд тоглуулахыг хүсэж байлаа. Харин яагаад үгүй гэж, Цой хэмээх омгийн нэр бол хятадын алдар “Хуй” омгийн нэрнээс үүссэн гэх агаад үгчлэн орчуулваас “уул нуруу, тал хөндийн эзэн” гэсэн үг юм. “Хятадын рок хөгжмийн эцэг Хуй Чань бол үүгээрээ Виктор Робертовичийн цусан төрөл болж болох юм. Хэрэвзээ, 1990 оны наймдугаар сарын үд дунд Слока-Талсийн хурдны зам дээр “Москвич”-ынхаа жолооны ард үүрд нойрсоогүйсэн бол Виктор Цой хэрхэн амьдарч, ямар дуу хөгжим зохиох байсныг зөвхөн таамаглаж л болох юм. Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн ч байж болох бөгөөд ядаж л цөөн тооны хүрээлэлд ч бай, ямартаа ч үнэхээр бүрэн боломжтой байсан. Ямар ч байсан The Village Voice-ийн нэрт шүүмжлэгч Роберт Кристгау “Цусны бүлэг” хамтлагийн тухай шүүмж бичиж, Нью-йоркын хөгжим сонирхогчдын сонорт нийтлэлээ хүргэсэн нь хорвоо дэлхийн үймээн шуугианаас уйдсан Цойгийн дуу хоолой, Том Уэйтса болон Лу Рид нарын уламжлалаар зохиосон түүний дуутай туйлын нийцэн зохицож байсан агаад залруулга болгон хэлэхэд Цой бол тэр хоёроос ч илүү хүчтэй дуу хоолойтой дуучин юм” гэж бичсэн байсан. Цойгийн бие халсан үед Уэйтсагаас ч илүү хүчтэй дуулдаг гэдгийг хүлээн зөвшөөрсөн ажгуу. Гэхдээ өөрөөр байсан байж ч болох л юм. Цойгийн дуунууд, бүх хүнд хялбархан хүрдэг барууны хэв загварт орохыг скиф-ази гаралтнуудад тунхаглан зарлахыг дэндүү хүчтэй уриалж байсан. “Кино” хамтлагийн ахлагчийг бие хүнийх нь хувьд Игорь Тальков тийнхүү хүлээн авч, талийгаачийн дууг бахдан биширч бичүүлж амжсан агаад Цойгийн үхсэний дараах жил питерийн “Юбилейные”-гийн тайзны ард буудуулж амь үрэгдсэн юм. Тухайн цагт Майк Науменко “манай оронд бүрмөсөн алдаршихын тулд алуулах нь хүсүүштэй хэрэг болж дээ хэмээн өгүүлж байсан агаад Тальковоос өмнөхөн алуулсан амой. Тийнхүү чухам ийм л маягаар оросын ирээдүйн үндэсниий соёл урлагийн үзэл санааг зарим бүлэг хүмүүс харж байв.
Инээдэмтэй нь чухамхүү ийм л үзлийн улмаас Кремлийн талыг баримтлагч “Местные” болон “ Молодая гвард” хамтлагууд Арбат Цойгийн ханыг эвдэж нураахаас хамгаалж, харин Блохин дахь уурын зуухыг питерийн Авангард хамтлагийн улаантан залуус авран хамгаалж байсан юм. Үймээн самуун болсон уу? Виктор Цойгийн урлаг дахь богинохон атлаа мөнхийн амьдралдаа тэр бээр өөрийнхөө өмссөн хүрэмний ханцуй дээр зөвхөн өөрийнхөө л цусны бүлгийг харахыг хүсч байсан гэдэгт эргэлзэх сэтгэл хэн нэгэнд төрүүлсэн нь юу л бол.