img

ХИМАЛАЙН УУЛАНД СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН БҮСГҮЙГ ДӨРВӨН ЖИЛИЙН ДАРАА ХИЙДЭЭС ОЛЖЭЭ

img

2021 онд Хималайн нуруунд ганцаараа аялж яваад сураггүй болсон орос оюутан бүсгүйг дөрвөн жилийн дараа National Geographic-ийн сэтгүүлчид Непалын өндөр уулын нэгэн буддын хийдэд сахиус болон амьдарч байхад нь олжээ. Өдгөө 24 настай Алина Ветрова нь тухайн үед Аннапурнагийн үндсэн отгоос уулын оргил өөд авирахаар гараад эргэж ирээгүй байна. Эрэн хайх ажиллагаа гурван долоо хоног үргэлжилсэн боловч цасан нуранги буусны улмаас түүнийг амиа алдсанд тооцжээ. Иймд Новосибирск хотод байх эцэг эх нь түүнийг хөдөөлүүлэх бэлгэдлийн ёслол ч хүртэл үйлдсэн байв. Гэвч 2025 оны эхээр алслагдсан хийдүүдийн тухай баримтат кино хийж байсан зураг авалтын багийнхан далайн түвшнээс дээш 4,800 метрийн өндөрт орших нэгэн сүмд гэлэнмаагийн хувцастай, төвд болон непал хэлээр чөлөөтэй ярьдаг европ төрхтэй залуу эмэгтэйг олж харжээ. Алина уулын өвчнөөс болж ухаан алдаж унасан байхад нь даяанч лам нар олж, хэдэн сарын турш ургамлын ханд, эм тангаар асарч тэнхрүүлсэн байна. Түүнийг ухаан орох үед даваа гүвээнүүд хэдийн цасанд боогдож, зун болтол доошоо буух боломжгүй болсон байв. Эдгээр саруудад тэрээр Төвд анагаах ухаан, бясалгалд суралцаж эхэлжээ.

Хийдийн хамбын хэлснээр, "Алинад нэгэн ховор авьяас байсан нь уулын эмийн ургамлыг үнэрээр нь алдалгүй таньдаг байв. Лам нар үүнийг “дахин төрсөн сүнсний шинж” хэмээн үзжээ. Түүнд Тэнзин Долма хэмээх нэр хайрлаж, сүүлийн 40 жилийн турш эзэнгүй байсан "Хийдийн эмийн сангийн сахиус" буюу залгамжлагчаар сургаж эхэлсэн байна. Өдгөө Алина 600 гаруй төрлийн өндөр уулын ховор ургамлын цуглуулгыг хариуцдаг. Тэрээр уламжлалт хүрэн улаан өнгийн орхимж өмсөж, үсээ хусуулсан бөгөөд бугуйндаа өөрийнх нь зиндааг илтгэх сарлагийн ясаар хийсэн зан үйлийн бугуйвч зүүдэг байна. Өглөө бүр зан үйлийн үеэр духан дэар нь гүргэмийн зуурмагаар тэмдэг тавьдаг. Сэтгүүлчид түүнээс нутаг буцах хүсэл байгаа эсэхийг асуухад, Алина орос хэлээр ялимгүй аялгатайгаар "Би хэдийнээ гэртээ байна. Уулс өөрийн сонгосон хүмүүсээ хэзээ ч явуулдаггүй юм" хэмээн хариулжээ.

Алинагийн эцэг эх хэдийнээ Катманду руу ниссэн бөгөөд энэ сарын сүүлээр  дөрвөн жил огт хараагүй, нас барсан хэмээн бодож байсан охинтойгоо уулзахаар болжээ. 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд honh.mn хариуцлага хүлээхгүй болно. honh.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг honh.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.


Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=

0 Сэтгэгдэл

ШИНЭ МЭДЭЭ