img

ХУУЛЬ ЗҮЙН САЙД Б.ЭНХБАЯРЫГ ШАЛГУУЛАХААР АТГ-Т ХАНДЛАА

img

Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны даргаар ажиллаж байсан О.Сийлэгмаа Авлигатай тэмцэх газарт хандан тодорхой баримтуудыг албан ёсоор өгсөн байна. Тэрбээр зарим сайд нар БЗС-гийн зээл авах, ашиглах, улмаар чөлөөлүүлэх үйл явцад хууль, журам зөрчсөн байж болзошгүй гэж үзэж, холбогдох хариуцлагыг тооцуулах хүсэлт гаргажээ. Тэр тусмаа Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр 2007 онд гадаадад суралцахаар сонгогдохдоо шаардлага бүрэн хангаагүй төдийгүй дараа жил нь сургалтын төлбөрийг хувийн дансаараа дамжуулан авсан нь журмын зөрчилд тооцогдохоор байгаа аж. Мөн зээлээ чөлөөлүүлэх үедээ гэрээнд заасан хугацаанд холбогдох байгууллагад ажиллаагүй гэсэн асуудлыг хөндсөн байна. Тэрбээр үндсэн зээлийн төлбөрийг буцаан төлсөн ч хүүг төлөөгүй нь өр болон үлдээд байгаа учир энэхүү өр төлбөрөө гүйцээж төлөхийг удаа дараа шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа гэнэ. 

Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.

ШИНЭ МЭДЭЭ