img

АРДЫН ФРОНТЫН УДИРДАГЧ Ф.ФРАНКО

img
Энэ удаагийн дугаартаа манай сайт Испаний “Ардын фронтын засгийн газрын эсрэг хуйвалдаан”-ыг толилуулж байна. Хэдийгээр 80 гаруй жилийн өмнө баруун европт өрнөсөн улстөрийн эмх замбараагүй байдал өнөөгийн Монгол улсад үүсээд буй нөхцөл байдлыг өөрийн эрхгүй сануулдаг.
Испаний улстөрийн нөхцөл байдал 1935 онд тун хүнд байдал оров. Олон нийтийн дургүйцлээс болж Хиль Роберсын Засгийн газар огцорлоо. Ийнхүү 1935 оны аравдугаар сарын 20-нд сөрөг хүчний удирдагч Асанья 200 мянган хүн цугларсан томоохон жагсаал дээр “Та бүхэн бүх талаараа алдаа дутагдалтай, төөрөгдлөөр дүүрэн энэ муу Ардчиллыг сонгох уу эсвэл айдас хүйдэс дүүрэн Дарангуйллыг сонгох хоёр зам байна” гэсэн алдарт үгээ давтан хэлжээ. Хэдэн сарын дараа Испаний Ерөнхийлөгч Их хурлыг татан буулгаж, 1936 оны хоёрдугаар сард бүх нийтийн сонгууль зарлав. Тэр үед Франсиско Паулино Арменегильдо Теодуло Франко Баамонде 1892 онд төрсөн байлаа. Ингэхээр Франко 44 настай байсан гэсэн үг. Тэрбээр 1910 онд Толедогийн явган цэргийн академийг төгссөн цэргийн хүн байлаа. Сарокод болсон дайны үед Франко зоригтой шийдэмгий офицер гэдгээ харуулж чадсан нь цаашид улстөрд ахиж дэвших замыг нь нээж өгсөн бололтой. Энэ үед тэрбээр Гадаадын легионеруудын захирагч болж, 1928 онд цэргийн дарангуйлагч Примо де Ривера түүнийг Сарагосын Цэргийн Ерөнхий академийн даргаар томилон, гурван жил ажиллажээ. Бүгд найрамдах нам засгийн эрхэнд гарсны дараа түүнийг хуучин засгийн газарт талтай гэдгээр шалтаглан Балеарскийн арлуудад илгээв. Генерал тэнд байхдаа Бүгд найрамдахчуудын эсрэг явуулж байсан улстөрийн аливаа явуулга, хуйвал-даануудаас хол байсан нь хожим Засгийн газрын зүгээс түүнд эергээр хаднахад нөлөөл үзүүлсэн байдаг. Франко 1934 онд Астурын уурхайчдын бослогыг зэрлэгээр дарсны дараа Бүгд найрамдахчуудын баруун жигүүрийн хуучинсаг үзэлтнүүдийн зүгээс хүндэтгэл хүлээж чадав. Гэхдээ генералыг зүүнийхэн үзэж ядаж байлаа. Хуучинсаг үзэлтнүүд Засгийн эрхэнд гараад Франког Испанийн армийн ерөнхий штабын даргаар тавьжээ. Генерал Франко одоо болох гэж байгаа сонгуульд ихэд анхаарлаа хандуулж байлаа. Генерал Франкотой хамт арлуудаас испанид эргэн ирсэн Франц дахь цэргийн атташе Барросогийн гэрчилсэнээр “Генерал Франко надтай уулзахдаа Ардын фронтныхон энэ сонгуульд ялж чадахгүй байх гэж найдаж байна. Гэхдээ бүр эсрэгээр ч байж мэднэ гэж хэлсэн. Хэрэв байдал бишдэх юм бол бид оролцох ёстой гэдгийг тэр хэлж байсан” гэжээ. Түүний энэ яриаг батлах мэт хоёрдугаар сарын 16-нд Ардын фронт сонгуульд ялалт байгуулахад Франко Батлан хамгаалахын сайд Молеротой уулзаж, армийн зүгээс онц байдал зарлахыг ятгажээ. БХ-ын сайд нь түүнийг Засгийн газрын тэргүүн Портеле Вальядерстай уулзуулсан аж. Портеле генералтай уулзахдаа үндэстний эрх ашгийн төлөө зэвсэг загсана гэдэг хуйвалдаанаас ялгаагүй гэж мэдэгдэв. Хорин жилийн дараа 1957 оны арваннэгдүгээр сард Франко “Рейно” сонинг уншиж байгаад 1936 оны үйл явдлыг дурсан бичсэн генерал Хорхе Вигонагийн дуртгалыг нийтэлсэн байхыг олж үзжээ. Уг нийтлэлд “Тэр үед бослогыг удирдаж байсан гол хүн нь Умард Африкийн Цэргийн бүлэглэлийн захирагч генерал Эмило Мола байсан. Харин генерал Франко зөвхөн орлон тоглогч л байсан юм шүү” гэж бичсэнийг үзээд тэрбээр ихэд дургүйцэн “Тухайн нөхцөл байдлыг сайн ойлгож мэдээгүй байж энэ хүн яаж ингэж гүтгэж чадаж байна аа?” хэмээн уулга алдаж байсан гэдэг. Ингээд тэр үйл явдлыг Франко дурсахдаа “1936 оны гуравдугаар сарын 08-нд Биржийн ажилтан Дельгадогийн гэрт бид нар зөвлгөөн хийхээр цугларсан. Бид гэдэг нь африкт алба хашиж явсан хуучин цэргүүд. Хурандаа Варела даруй төрийн эргэлж хийж бослого дэгдээх санал тавьдсан нэгэнт хожимдсон байлаа. Дахин тохиромжтой мөч ирж, улс оронд эмх замбараагүй байдал үүсэн, цэрэг оруулах боломжтой үеийг хүлээхээр шийдэж, харин Мола бид хоёр татгалзсан юм” гэжээ. Испаний Социалист намын тэргүүн И.Прието 1936 оны тавдугаар сард болсон нөхөн сонгуулийн үеэр Куэнкед үг хэлэхдээ “Генерал Франко залуу, эрч хүчтэй, армид сайн нөхдийн харилцаатай байдаг тул өөрийн нэр хүндээрээ ийм хөдөлгөөнийг хийж чадах хүн” гэж тодорхойлжээ. Хуйвалдагчид төлөв-лөгөөгөө нууцлах бүхий л арга хэмжээнүүдийг авч байлаа. Мола тэр үед хурандаагаас доошгүй цолтой цэргийнхнээс бүрддэг Испанийн армийнхантай нягт холбоо тогтоож, мөн хэмжээгүй эрхт хаант засаглалыг сэргээхийг зорьдог барууныханг баримтлагчдын удам Карлистуудаас дэмжлэг авахаар тохирсон байжээ. Карлистууд тухайн үедээ 9 мянган хүнтэй цэрэгжсэн “рекет” буюу отрядуудтай томоохон хүч байв. Ингээд долдугаар сарын 09-нд Испаний цэргийн холбоо, карлистууд уулзан хэрэг явдлын дараа эзэн хааны эсвэл Бүгд найрамдахчуудын засаглал тогтлоо ч эхний үед тэд нар хөндлөнгөөс оролцохгүй гэсэн харилцан тохиролцоонд хүрчээ. Мола Испанийн фашизмын нэгэн төрөл болох фалангуудтай /Испаний фашист намуудын нэг/ холбоо тогтоох гэж шамдсангүй. Учир нь бослогыг зөвхөн цэргийнхэн 72 цагийн дотор хөдөлж эхлэхгүй бол тэд бослогыг эхлүүлнэ хэмээн анхааруулсан байна. Долдугаар сарын 17-нд өглөө эрт Молийн туршуул Байоннд цахилгаан мэдээ дамжуулжээ. Зарим нэгэн эх сурвалжаас үзвэл уг цахилгааны утга нь “17-с17 Захирал”. Энэ бол бослого эхлэх дохио байлаа. Үдээс хойш Мароккод тус улсын бүх гарнизонууд бослого дэгдээв. Бослого аажмаар иргэний дайн болон өслөө. Гэхдээ дайны өмнөх европын түгшүүртэй нөхцөл байдалд энэ нь зарим талаараа олон улсын шинж чанартай болж эхлэв. БНУ-ын төрийн тэргүүн гаднаас тусламж хүсч Францын Ерөнхий сайд Л.Блюмд хандсан бол генерал Франко түүнээс арай илүү үр дүнтэй алхам хийж чаджээ. Генерал Франко долдугаар сарын 19-нд Мароккод нисч очив. Тэнгисийн цэргийн хүчин одоо болтол Бүгд найрамдахчуудын талд үнэнч үлдсэн тул босогчдыг Испани руу далайгаар зөөх боломжгүй болж өөрийн нэрийн өмнөөс Германы ГЯЯ-ны сайд хандан арван тээврийн нисэх онгоц худалдан авах талаар санал тавьсан боловч амжилтанд хүрсэнгүй. Гэвч Франко өөр арга зам олж Гитлерт захидал бичжээ. Захиаг гадаад дахь нацист намын дарга Болед өгч цааш нь Гессд дамжуулав.
Долдугаар сарын 25-нд уг захидлыг Адольф Гитлер хүлээн авч Франкод туслах шийдвэр гаргахад ердөө л хоёрхон цаг зарцуулсан байна. Ингээд долдугаар сарын 26-нд БХЯ-ны харъяа, Герингийн хатуу хяналтан дор “В штаб” гэгчийг байгуулжээ. Долдугаар сарын 28-наас эхлэн Мароккод “Юнкерс-52” тээврийн хорин онгоц газардаж, “Усамо” тээврийн усан онгоц Кадис орох замдаа явж байлаа. Муссолини Франкод 12 ширхэг “Савойя 81” бөмбөгдөгч онгоц өгөхийг Гитлер зөвшөөрчээ. Франко Севильд хүрэлцэн ирээд германы жанжин штабын дэд хурандаа Верлимонттой анх удаа уулзав. Наймдугаар сарын эхээр африк дахь босогчдын арим Германы хөлөг онгоцуудаар хамгаалуулан Пиренейн хойгууд дээр буусан байна. Хэд хоногийн дараа генерал Фран-когийн удирдсан босогч-дын арим Мадрид руу хөдөлж, Молагийн умдар бүлэглэл Касерес руу явж тэнд уулзалдах ёстой байлаа. Гэвч энэ хоёр хүний хооронд зөрчилдөөнтэй зүйл олон байсан юм. Есдүгээр сард болсон хуралдаан дээр Франко, Молатай тэрсэлдэн байж Ерөнхий командлагчийн албан тушаалыг авч чаджээ. Ингээд хэд хоногийн дараа Молагийн эсэргүүцлийг даран байж генерал Франко зөвхөн цэргийн дээд эрх мэдэл төдийгүй иргэний эрх мэдлийг гартаа хийв. Энэ нь түүнд хангалтгүй байлаа. Аравдугаар сард гаргасан тогтоол-доо “Улсын тэргүүн” хэмээн Франко өөрийгөө зарлажээ. Тэр өдөртөө радиогоор үг хэлэхдээ “Бид ард түмний төлөө засгийн эрхийг барих болно. Хэрэв шаардлагатай гэж үзвэл нийгмийн шударга ёсыг хатуу гараар тогтооно. Хэн нэгэн өөрийнхөө баялгаас бусадтай хуваалцах ёстой” гэж зарлав. Энэ үед Испанид цус ургасан тулалдаан болж байлаа. Есдүгээр сарын 03-нд Франко Мадридад тулж очжээ. Гэвч тэр даруй эзлэн авч чадсангүй. Үр дүнд нь тус улс хоёр хэсэгт хуваагдаж нэг хэсгийг нь Бүгд найрамдахчууд нөгөөг нь Испаний үндсэрхэг үзэлтнүүд хяналтандаа барьж байлаа. Ингээд 1937 оны гуравдугаар сард Гвадалахарын дэргэд болсон тулалдаанд Франкогийн арми бут цохигдох нь тэр. Испаний БН-чуудын гялалзсан ялалт нь олон улсын тавцан дээр дипломат харилцааг нь улам бататгаж өгсөн аж. Германы генерал элчин сайд Фаупель түүний талаар “Франкод тодорхой дэвшүүлсэн үзэл бодол байгаагүй. Зүгээр л хоосон сүржин үндсэрхэг үзэл, ардын гэсэн нэр байсан учраас тэр ялагдсан” гэжээ. 1937 оны дөрөвдүгээр сарын 11-нд тэрбээр Франкотой уулзаж “Үндэсний удирдагчийг” сонгох дэвшигчдийн талаар ярилцав. Өмнө элчин сайд фалангчуудыг удирдан байсан М.Эдильетэй уулзаж Ардын фронтныхны эсрэг үзэлтнүүдийг эгнээндээ нэгтгэсэн фашист маягийн нэгдсэн төрийн нам байгуулах явдлыг эсэргүүцэхгүй байхыг түүнээс шаарджээ. Гэвч М.Эдилье фалангийн эрх мэдлийг хэн нэгэнтэй хуваалцахыг хүссэнгүй. Гэвч Франко фалангийг бусад монархист бүлэглэлүүдийн хамт арчин хаяж энэ намыг ганцаараа удирдахыг хүсчээ. Арми босогчдын талд байсан болохоор Фаупельд түүнийг үндэсний удирдагч болгохыг хүлээн зөв-шөөрөхөөс өөр арга байсангүй. Үндсэрхэг үзэлтнүүдийн арми Засгийн газрын цэргүүд БН-чуудын талд тулалдаж байсан сайн дурынханг бүрэн цохиж 1939 оны гуравдугаар сарын 28-нд Мадридыг эзлэн авав. Ингээд Франко хүссэндээ хүрч Испаний дарангуйлагч болсон юм. Гэхдээ түүний амлаж байсан “Ард түмэндээ, баял-агийг тэгш хуваах” гэсэн сүржин лоозон замхарч, Испаний ард түмэнд олон жил дарангуйлагчийн илдэн дор эрх чөлөөгөө хасуулан, зовж шаналсан түүхтэй.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд honh.mn хариуцлага хүлээхгүй болно. honh.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг honh.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.


Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=

0 Сэтгэгдэл

ШИНЭ МЭДЭЭ