Монгол залуу судлаач дэлхийд тэргүүлэх эгнээнд орж ирсэн тухай Америкийн хэвлэлүүд онцолж байна. Тодруулбал, 2026 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Харвардын Анагаахын сургуулийн (Harvard Medical School) оюутан Г.Энэрхэн элэгний хорт хавдрын суурь судалгаагаараа тус сургуулийн "Шилдэг залуу судлаач" (New Investigator Research Award)-ын эзэн болж, тэргүүн байрт шалгаран томоохон амжилт үзүүлжээ. Түүний ахалсан баг элэгний хорт хавдрын эсийн нөхөн төлжилт болон эрт үеийн оношилгооны цоо шинэ аргачлалыг танилцуулсан нь шинжлэх ухааны асар өндөр ач холбогдолтой хэмээн Харвардын шүүгчдээс хамгийн өндөр үнэлгээ авчээ.
Г.Энэрхэн нь дэлхийд тэргүүлэх зэрэглэлийн их сургуульд суралцахын зэрэгцээ хүн төрөлхтөний сайн сайхны төлөөх шинжлэх ухааны томоохон судалгааны ажилд манлайлан оролцож, эх орныхоо нэрийг олон улсын тавцанд гаргаж байна. Тэрээр УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайн охин бөгөөд аав нь түүнийг өхөөрдөж "Бөөн витамин" хэмээн дууддаг аж.
Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.