УИХ-ын дарга Н.Учрал өнөөдөр УИХ-ын олонхыг бүрдүүлдэг МАН-ыг улстөрийн шийдвэр гаргах үүрэг өглөө. Тэрээр "Дэлхий дахинд эдийн засаг хямарч, улс орнууд эдийн засгийн арга хэмжээ авч байхад УИХ чуулганы нээлт хийснээс хойш 10 гаруй хоног хуралдаж чадсангүй. Албан тушаал эрх мэдэл чухал биш. Улстөрийн тоглоом улс орны шоглоод болох учиргүй" гээд МАН-ын бүлгийг яаралтай хуралдаж, улстөрийн шийдвэр гаргаж, улстөрийн гацаанаас гаргахыг үүрэг болголоо.
