Жилийн 100 мянган долларын цалин Америкт албан ёсны дүнгээр бол дунджаас дээгүүр орлоготойд тооцогддог. Ийм хэмжээний цалинг өндөр боловсрол эзэмшсэн инженерүүд голдуу авдаг цалин.Бүр өндөр нарийн мэргэжлийн, олон жилийн туршлагатай инженерүүд л жилийн 100-150 мянган ногооны орлого олдог гэх судалгаатай. Америкт их сургууль төгссөн шинэ инженерүүд жилийн 60-80 мянган долларын цалин авдаг. Түүнчлэн ямарч цалин авсан бай ганцаараа амьдардаг, зарлага багатай хэмнэж амьдарч чаддаг хүн л иймэрхүү орлоготой бол хангалттай тун дажгүй амьдарна шүү дээ. Гэвч жилийн орлого нь 100мянган долларын орлоготой, жишээ нь ам бүл 3 айл бол яг ачир дээрээ бол байрны түрээс, машин ,даатгал, утас ,бензин шатахуун, хоол хувцас, гэнэтийн гарч ирэх зардлууд нэмэгдээд хоёр идэхгүй хоосон хонохгүй л амьдрах боломжтой. Мөн дээрээс нь муж мужаас шалтгаалаад орон сууц, хүнс гээд бүх зүйлсийн үнэ өөрчлөгдөнө. Гайгүй томхон аятайхан хотод амьдарна гэвэл ийм орлоготой айл өрх дунджаас дээш амьдрах боломжгүй мөнгө юмаа. Америкт л ирчихвэл баяжчихдаг том тэрэг трак баривал жигтэйхэн өндөр цалин авдаг, эмээ өвөө харвал эмээ , өвөө намайг хараад байна уу ёстой жаргадаг, зөндөө их мөнгө олдог айлд үнэгүй амьдраад л гэж бүлт бүлт үсэрдэг, ярьдаг, түүнийг нь үнэн гэж ойлгодог хүмүүс өчнөөн. Гэвч үнэн хэрэгтээ яаж зовдог ,ямар их зарлага гардаг ,заавал төлөх ёстой төлбөрүүдээ нууж ах дүүс найз нөхөддөө " томордог" заа тэгээд зарим нэг нь бүр үнэнээ хэлээд байхад итгэдэггүй сарын цалинг нь монгол мөнгөөр үржүүлээд л энэ нөхөр мөнгийг ёстой хийж ,хурааж өгч байгаа юм байна гэж боддог хүмүүс ч байх. Тракны жолооч нарын жилийн дундаж цалин 50-70 мянган доллар. Олон жилийн туршлагатай зэрэглэл өндөртэй бичиг баримттай хэл ус сайтай жолооч нарын жилийн цалин 80,90 мянга. Харин 100 мянган долларын жилийн орлоготой тракны жолооч нар тийм олонгүй гэж судалгаанд бичигдсэн байна билээ.
Hazmat, tanker, owner opperater (аюултай химийн бодис, бензин түлш, сүү шингэн зүйл зөөх тусгай зөвшөөрөлтэй, хувийн трактай том тэрэгний жолооч) жилийн 100-110$ мянган долларын орлоготой байдаг гэсэн судалгаа байна. Дийлэнх гэр бүлээрээ амьдардаг хүмүүсийн сарын заавал төлөх ёстой төлбөрүүд нь сардаа дунджаар 3000-4000 доллар. Үүнд идэж уух ,өмсөж зүүх, бензин шатахуун авах, гэнэтийн зарлага зэргийг оруулаагүй болно.
Хувьдаа трактай хүн бол орлого өндөр оллоо ч дизель түлш, тракны эвдрэл, элдэв торгуульд орох зэргээр зарлагадахаа хүрвэл олсон орлогоосоо ч давахаар ч их эрсдэлүүд гарна зарим заримдаа. Хүнд юу тохиолдохыг хэн ч мэдэхгүй ээ. Мөн Америкт өөрсдөө ажилдаг албан газраасаа ам бүлээрээ, эсвэл ганцаараа эрүүл мэндийн даатгал авбал гар дээрээ авах сарын цалингаас чинь дор хаяж 300-400$ хасагдахад сар бүр төлөх ёстой төлбөрүүдээ төлж чадахгүйд хүрэх жишээтэй. За тэгээд үргэлж ажилтай, орлоготой байна гэж байхгүй заримдаа ажилгүй гурав дөрвөн сар суух ч хэрэг гардаг.
Тэр үед хурааж хумьсан зүйл байхгүй бол амьдрал чанга.Харин эсрэгээрээ жилийн орлого ам бүлээс хамааран тогтоосон дүнгээр бага орлоготойд тооцогдвол эрүүл мэндийн үнэгүй даатгалд хамрагдах боломжтой. Албан ёсны ажиллаж амьдрах бичиг баримттай, жил бүр олсон орлогоо бодуулсан байх шаардлагатай. Одоо ялангуяа өмнөх 5,10 жилийнхтэй харьцуулахын аргагүй болсон. Түр зуур ирээд ажил хийгээд амархан олдоод буцах асуудал улам л хумигдаж хэцүүдэж байна. Заа тэгээд эцэст нь хэлэхэд амьдрал энд ч тэнд ч асуудал бэрхшээлээр буцалж байдаг нь жам юм даа. Бэрхшээл зовлон үгүй бол хүн гэгч жаргаж буйгаа мэдэхгүй ээ, энд ч тэнд ч амьдарсан хаана ч тэр дандаа жаргаж, эсбөгөөс дандаа зовдоггүй ээ хэмээн бивээр боддог доо.
Яруу найрагч Х.Тэргэлй
