Өмнөд Солонгосын “ЭХО” хамтлагийн дуучин, бүжигчин, загвар өмсөгч Сө Хүний өмссөн “Сэтгэл” хэмээх кириллээр бичсэн монгол үгтэй малгай загварын ертөнцийг шуугиулж байна. Тэрээр энэ малгайгаараа гангарах дуртай бөгөөд энэ үгнийх нь талаар асуусан сэтгүүлчид “Сэтгэл бол монгол үг. “Хайр”, “Зүрх" гэсэн утгыг илэрхийлдэг” гэж хариулж байжээ. Гэтэл энэ үгийг мөн Тайванийн алдарт зохиолч, жүжигчин Gingle Wang нэрээрээ олонд танил болсон Жэн Ван зүүн далан дээрээ шивүүлжээ. Гингле жүжигчний карьераа 2017 онд "Бүгд хайрын улмаас " кинонд тоглож эхэлсэн юм. Түүнээс өмнө тэрээр Жун Жун хэмээх нууц нэрээр зохиол бичдэг байжээ. Түүний жүжигчний амжилт 2019 онд сэтгэл зүйн аймшгийн кино болох "Саатуулах" киногоор эхэлсэн бөгөөд тэрээр 22 дахь Тайпей кино шагнал гардуулах ёслолын шилдэг эмэгтэй дүрийн шагнал, 56 дахь удаагийн "Алтан Морь" шагнал гардуулах ёслолын шилдэг эмэгтэй дүрийн шагналд нэр дэвшсэн . Түүнийг Harper's Bazaar Taiwan сэтгүүл Тайванийн шинэ үеийн жүжигчдийн дунд өсөн нэмэгдэж буй од гэж тодорхойлсон билээ. Тэрээр биедээ дөрвөн шивээстэй бөгөөд ээж болон эгчийнхээ нэрийг мөн Библийн ишлэл гар дээрээ шивүүлсэн бөгөөд дөрөв дэх нь зүүн далан дээрх энэхүү “Сэтгэл” гэсэн монгол үг юм. Энэ шивээсээ тэрээр Сө Хүнээс хуулбарласан эсэх нь тодорхойгүй ч юутай ч Азийн хамгийн алдартай хоёр жүжигчин адилхан монгол үгээр гангарсан нь сонирхолтой. Уг шивээсийг нь асуусан сэтгүүлчид тэрээр “Сэтгэлээ мэдэр” гэж товчхон хариулсан гэдэг.
