img

ЧИНГИС ХААНЫ АЛТАН УРГИЙН БИЧИГ ЯПОНЫ МУЗЕЙД ХАДГАЛАГДАЖ БАЙНА

img
Японы Нара мужийн Тэнри хотын нэгэн музейд хадгалагдаж буй ургийн бичгийг шинжлэн үзэхэд уг Монголын эзэнт гүрний анхны эзэн Чингис хааны үр садаас эхлээд 14 үеийн 12000 орчим хүний ​​нэр бичигдсэн байжээ. Уг ургийн бичиг нь Нара мужийн Тэнри хотын Тэнри их сургуулийн дэргэдэх Тэнригийн лавлах музейд хадгалагддаг бөгөөд ойролцоогоор 5.5 метр диаметртэй дугуй хэлбэртэй даавуу юм. Монгол хэмжээсээр их таван ханатай гэрийн буурины хэмжээ бүхий уг ургийн бичгийн бүх хүний нэрийг уншиж судалсан бөгөөд холбоо хамаарлыг ч нарийн гаргажээ. Гэхдээ япончууд энэ түүхэн олдвороо хаанаас авчирсан эсэхээ нууцалж байна. Дайны өмнө тус музейд авчирсан гэх бөгөөд удмын ургийн мод гэж бодож байсан ч агуулгынх нь нарийн ширийн зүйл тодорхойгүй байв. Харин тус музейгээс саяхан хийсэн шинжилгээний үр дүнд 13-р зуунд Монголын эзэнт гүрний анхны эзэн хаан болсон Чингис хааны удмын хүн болох зүүн Монголд үйл ажиллагаа явуулж байсан овгийн ахлагч эрэгтэйгээс эхлээд 14 үеийн 12 мянга орчим хүний ​​нэрс бичигдсэн болох нь тогтоогджээ.
Ургийн модны голд овгийн ахлагч эрэгтэйн нэрийг гадна талд нь түүний үр удмын нэрийг бичсэн байна. Тэнригийн лавлагаа музейн эрхлэгч Акинори Умедани “Энэхүү ургийн бичгийг уншиж судалснаар Чингис хааны үр удмын асар том цар хүрээг та үнэхээр мэдэрч чадна, манай музейн хамгийн үнэ цэнэтэй үзмэрүүдийн нэг” гэж хэлэв. Энэхүү үзмэрийг музейд дэлгэж тавьснаас хойш Чингис хааны ургийн бичгийг үзэх гэсэн үзэгчдийн цуваа тасрахгүй байгаа гэнэ.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд honh.mn хариуцлага хүлээхгүй болно. honh.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг honh.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.


Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=

0 Сэтгэгдэл

ШИНЭ МЭДЭЭ