Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалайг АТГ-аас хэд хэдэн зүйл ангиар яллагдагчаар татан цагдан хорьж, мөрдөн шалгаж байгаа билээ. Түүнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ дуусч буй бөгөөд прокуророос түүнийг үргэлжлүүлэн хорих саналыг шүүхэд хүргүүлж, энэ дагуу Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс Т.Даваадалайг “...хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх...” үндэслэл арилаагүй, яллагдагчийг цаашид цагдан хорих зайлшгүй шаардлагатай" хэмээн үзэж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг дахин 30 хоногоор сунгаж шийдвэрлэсэн юм. Харин Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалай нь энэхүү шүүхийн захирамжийг эс зөвшөөрч, тус шүүхийн Ерөнхий шүүхэд гомдол гаргасан ч шүүхээс түүний гомдолыг хангахгүй, үргэлжлүүлэн хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн байна.
Түүний хэрэгт хамаарал бүхий эхнэр Б.Анхтуяа нь Монгол Улсын
хилээр 03 дугаар сарын 26-ны өдөр гарч явснаас хойш эргэж ирээгүй байгаа
юм.
