img

ТАНХАЙ ЕРӨӨЛЧ Б.ПҮРЭВСҮХ ДУУЧИН О.НОМИНЖИНД БЭЛГИЙН ДАРАМТ ҮЗҮҮЛЖЭЭ

img
Сүүлийн үед “Танхай ерөөлч” хэмээх нэрээрээ олонд танил болоод буй дуучин Б.Пүрэвсүхийн талаар залуу дуучин О.Номинжин шүгэл үлээлээ. Тэрээр Б.Пүрэвсүхтэй хамтран “Тал нутаг” дууг дуулдаг бөгөөд хөдөө орон нутагт аялан тоглолтоор явахдаа удаа дараа бэлгийн дарамт үзүүлж, мөн тоглолтод оролцсон мөнгө төгрөгийг нь өгдөггүй байжээ. Иймд тэрээр өөрийн нүүр номын хуудсаар дамжуулан мэдэгдэл гаргажээ.
“Миний анхны уран бүтээл болох “Тал нутаг” дуугаа Танхай ерөөлч буюу Сүхээ ахтай 2025 оны өвөл хамтарч дуулж гаргаж байлаа. “Тал нутаг” дууг минь "Guys” хамтлагийн дуучин Төгсбаяр шүлгийг нь бичиж, Хишигбүрэн аяыг нь зохиосон юм. Иймд энэ дуу бол миний анхны уран бүтээл бөгөөд Сүхээ ахын дуу биш. Дууг минь зохиож өгсөн хүмүүс намайг Сүхээ ахтай холбож өгч цуг дуулуулахаар болсон юм. Одоо харин юунд ийм пост оруулах болсон шалтгаан нь гэвэл хүнд худал хэлж хуурч мэхлэж, хүний мөнгөө төлөөд авсан шүлгийг минь хулгайлж хүнд дамжуулчихаад мөнгө төгрөгөө өгдөггүй, дуу зохиож өгсөн эмэгтэй дуучидтайгаа унтаж хэвтэж, унтаж хэвтэхгүй бол элдэв бусаар хэлж дарамталж, бүр эхнэр нь нялх биетэй байхад хүртэл хүнтэй явалдаад л явдаг хүн. Ийм бусармаг үйлдлээсээ айж ичих юмгүй. Түмэнд тараагаад тэрэнтэй унтаад, энэнтэй унтаад гэж яриад явдгаасаа ичих хэрэгтэй.
Намайг хүртэл бэлгийн дарамтанд оруулж, “Хэрвээ чи надтай унтахгүй бол чамтай ярих зүйл надад байхгүй” гэж ажил халтуураар боодог, өөрийнх нь 21 аймгийн тоглолтоор явж байхад оролдож, амласан өдрийн цалингаасаа бага мөнгө өгч явуулаад л утсаа авахгүй алга болсон. Өнгөрсөн жилийн зун Сүхбаатар аймагт тоглолтоор цуг очоод буудлын 2 ортой өрөөнд цуг нэг өрөөнд орохгүй, өөр хүнтэй өрөөндөө орно гэж хэлээд байхад хүчээр орж ирж өрөөнд унтсан. Би өөрийн хөнжлөө битүү ороож, шөнө оролдож баривал яана гэж айснаас унтаж бараг л чадалгүй явдаг байсан шүү. Үүнээс цааш яривал надад их зүйл бий. Хүн шиг зан гаргаарай даа, ах минь! Одоо үеийн шинээр гарч ирж байгаа эмэгтэй дуучдыг алгасалгүй хайдаг таньд амжилт хүсье. Өөрийн чадлаар биш бэлэн зүйлээр явсан зүйл урт удаан үргэлжлэхгүй шүү" гэж сэрэмжлүүлж анхааруулж бичжээ. Харамсалтай нь залуу дуучин О.Номинжин шүгэл үлээгээд хоёр хонож байхад өнөөдрийг хүртэл хууль хяналтын байгууллагаас “Танхай ерөөлч” Б.Пүрэвсүхэд хариуцлага тооцоогүй байна. Уг нь бусдад бэлгийн дарамт учруулсан, бусдын итгэлийг эвдсэн, залилан мэхэлсэн гэх мэт хэд хэдэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсэх нөхцөл бүрдчихээд байхад хууль хяналтын байгууллага нь дүлий дүмбэ байсаар байх уу? Мөн нөгөө талаасаа урлагийн хүний наад захын ёс зүйгүй ийм хүмүүсийг урлагийн салбараас зайлуулж, үзэгчид ч гэсэн ийм бусармаг этгээдийн тоглолтыг үзэхээс татгалзах соёлд суралцах цаг нэгэнт болжээ.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд honh.mn хариуцлага хүлээхгүй болно. honh.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг honh.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.


Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=

0 Сэтгэгдэл

ШИНЭ МЭДЭЭ