КГБ-ийн тагнуулч асан, Ерөнхийлөгч В.Путин нууц яаж хадгалахыг сайн мэддэг. Түүний хувийн амьдрал тэр чигээрээ нууцлаг ертөнц. Гучин жил ханилсан эхнэр Людмилагаасаа салах болсон шалтгаан, Кабаеватай ямар холбоотой гээд түүнд нууц олон бий. Хаалттай хаалганы цаана юу буйг хүргэе.
ОХУ-ын экс тэргүүн хатагтай Людмила Путина 1958 онд Калининград хотод энгийн гэр бүлд төржээ. Людмила багаасаа урлагийн сургуульд сурах мөрөөдөлтэй байсан ч шалгалтад тэнцээгүй юм. Калининградын техникийн их сургуульд суралцаж байхдаа хоёрдугаар курсээсээ сургуулиа хаяж, Калининградын нэгдсэн авиа компанийн үйлчлэгч болжээ. Тэнд ажиллаж байхдаа Путинтэй танилцсан аж. Тэд гурван жилийн дараа буюу 1983 оны долдугаар сарын 28-нд гэрлэжээ. Тухайн үед Путин 31 настай байсан бөгөөд Людмилагаас зургаан насаар ах аж. “Бид нэг нэгэндээ анхны харцаар дурлаагүй” хэмээн ОХУ-ын зохиолч Олег Блоцкийгийн 2002 онд бичсэн “Владимир Путины “Эрх мэдэлд хүрэх зам” номд Людмила Путинтэй хамт амьдарсан анхны он жилүүдийнхээ талаар дурсчээ. Путин нэр нөлөөтэй болохын хэрээр Людмила олны хараанаас улам нуугдах болж. 2012 онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн компанит ажлын үеэр Людмила нөхрөө дэмжиж байгаа мэт сонгуулийн кампанит ажилд оролцож байсан ч Оросын хэвлэлүүд тэдний хүйтэн харилцааг хэдийнэ анзаарчээ. Тэд ердийн хосууд шиг гар гараасаа барилцан, нэгнээ дэмжих харьцаа үгүй болсон байсан гэнэ. Эцэст нь 2013 оны зургадугаар сарын 6-ны өдрийн орой ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин эхнэр Людмила Александровна Путина нар "Эсмеральда" балетын завсарлагаар телевизийн сэтгүүлч ярилцлага авах үед салж байгаагаа зарласан юм. Хөөрхий Людмилаг Путинаас салах үед дэлхий нийтээрээ цочирдож, түүний зөв буруу хэмээн шуугицгаасан. Гэвч түүнийг Путины талаар бодит үнэнийг дэлгэсний дараа бүх зүйл өөрчлөгджээ. Өдгөө Людмила өөрөөсөө 24 насаар дүү залуутай гэрлэж, Путина гэх овгоосоо татгалзжээ. Өөрөөсөө зургаан насаар ах залуутай гэрлэж, гучин жилийн амьдралаа улс төрийн тогоонд өнгөрүүлсэн түүний зовлон шаналлыг гагцхүү цаг хугацаа л эдгээх биз ээ. Тэрээр салсныхаа дараа Путины тухай “Тэр хэзээ ч өрхийн сайн тэргүүн байж чадаагүй, харин охидынхоо боловсролд маш их анхаарсан. Жирэмсэн байхдаа нэг гартаа том охиноо, нөгөө гартаа дүүрэн хүнс хийсэн цүнхээ чирэн зургаадугаар давхар руу арай ядан гарч байгаа намайг харсан хөршүүд дуу алдан тусалдаг байв. Тэд нэг бус удаа Путинд эхнэр хүүхдэдээ тусалж байх хэрэгтэй гэж сануулсан ч тэрээр гэрийн эзэгтэй өөрөө л гэрийнхээ бүх ажлыг амжуулж байх үүрэгтэй гэж зөрүүдэлдэг нэгэн байв” гэж ярьжээ. Үүний дараа Оросын хэвлэлүүдээр ихээхэн цуурхал тарж, Людмила Үнэн алдартны сүмд гэлэнмаа болсон гэдэг яриа ч гарсан. Маша, Катя хоёр ОХУ-ын хамгийн нууцлаг эгч дүүс. Маша өдгөө 39 настай бөгөөд тэрбээр Ленинград хотод төрсөн. Катя 38 настай, Путиныг БНАГУ-ын Дрезденд тагнуулчаар ажиллаж байхад төржээ. Тэдний тухай мэдээлэл маш нууц байдаг бөгөөд нэг удаа экс тэргүүн хатагтай Людмила охид нь Германд сургууль төгссөн, Маша Санкт-Петербургийн Улсын Их сургуульд биологи, харин Катерина Япон судлалын факультетийг тус тус дүүргэсэн гэж ам алджээ. Харин өөр эх сурвалжууд энэ мэдээллийг няцааж, Путины охид гадаадад гараад удаж байгаа гэдэг юм. 2015 онд Өмнөд Солонгосын нэгэн сонинд Путины бага охин Катя Сөүлийн цэргийн албан хаагчтай гэрлэж, тус улс руу нүүж ирсэн гэж мэдээлсэн. Хосууд Москвад танилцсан бөгөөд Катягийн нөхөр дипломатчийн хүү байсан гэж эх сурвалж мэдээлэв. Харин 2016 онд Машаг Нидерландын Ворсхотен хотод нөхөр Йоррит Фаасентой амьдардаг бөгөөд өнгөрсөн жил Путин охиноо хэд хэдэн удаа эргэсэн гэж мэдээлдэг. Гэхдээ Кремль төлөөлөгч С.Псков энэхүү Ерөнхийлөгчийн охидын талаарх эдгээр мэдээллийг няцаасаар ирсэн юм. “Охидыг хэвлэл мэдээлэл, олон нийтийн хараанаас холдуулах шалтгаан бий” гэж Путин хэлдэг бөгөөд тэрбээр алан хядагчид хийгээд өнөөгийн Украины тагнуулын халдлагад өртөхөөс хүүхдүүдээ хамгаалах зорилготой гэнэ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины эхнэрээсээ салах болсон шалтгаан нь олимпийн аварга уран гимнастикч, Төрийн думын гишүүн асан Алина Кабаева гэдэг. Таван жилийн өмнөөс тэднийг амрагийн харилцаатай болсон гэх мэдээ Путиныг гэр бүлээсээ салах болсон тухай мэдэгдэхээс өмнө Кабаева "Би хайртай хүнээ олсон" хэмээн хэвлэлээр мэдэгдсэн нь тэднийг холбоотой гэж дүгнэхэд хүргэсэн аж. Анх 2008 онд “Московский корренспондент” сонинд В.Путин, Алина нар хуримаа хийхээр зэхэж байгаа тухай мэдээлэл цацагддаг байлаа. Гэвч ташаа мэдээлэл гаргаж, хүний нэр төрд халдсан хэргээр тус сониныг хаажээ. Харин 2009 онд Америкийн The New York Post баттай эх сурвалжаас авснаа онцолж, "Кабаева Путины хүүхдийг гаргалаа" хэмээн мэдээлэв. Кабаева хүүхдээ Ерөнхий сайд Дмитрий Медведевийг хүндэтгэн "Дмитрий" гэж нэрлэсэн тухай ч бичсэн байв. Гэвч Путины хүүхэд гэсэн тэр бяцхан хүүг Кабаева "Манай хамаатны хүүхэд" гэснээр дуулианыг бага зэрэг намжаажээ. 2013 оны нэгдүгээр сард өнөөх The New York Post сонин ахин "Кабаева Путинд охин төрүүллээ" хэмээх материал нийтлэх нь тэр. Сэтгүүлч Ричард Жонсоны өгүүлснээр Кабаева 2012 оны арваннэгдүгээр сард амаржсан гэнэ. Путин эхнэр Людмилатайгаа хамт харагдахаа больсон нь энэхүү мэдээллийг тархахад дэм болжээ. Алина Маратовна Кабаева нь уран гимнастикийн Олимпийн нэг, Европын тав, улсынхаа зургаан удаагийн аварга юм. Тэрбээр өнгөрсөн жилүүдэд Төрийн Думын гишүүнээр ажиллаж байв.
