Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир өнөөдөр хэвлэлийн хурлын үеэр таагүй мэдээ дуулгалаа. Манай улсын шинээр төрж буй хүүхдийн тоо жилээс жилд буурч, 2025 онд 40 мянган хүүхэд мэндэлсэн нь сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд тохиож буй хамгийн доод үзүүлэлт аж. Мөн шинээр бүртгүүлдэг гэр бүлийн тоо 17 мянгаас 14 мянга болж огцом буурсан байна. Өмнө нь жилд 80 мянга орчим хүүхэд төрдөг байсан бол одоо 58 мянга орчим болжээ. Нас баралтыг тооцвол Монгол Улсын хүн ам жилд ойролцоогоор 40 мянгаар өсөж байна. Иймээс гэр бүлийн хөгжил, төрөлтийг нэмэгдүүлэх бодлогод анхаарах шаардлагатай байна гэлээ.
