img

ХАС БАНК УРАЛДААНД ОРОЛЦСОН ХҮҮХДҮҮДИЙН МӨНГИЙГ ӨГӨХГҮЙ БҮТЭН ЖИЛ ХУЛХИДЖЭЭ

img
“Зөв банк” хэмээх уриатай Хас банкнаас жил бүрийн Хүүхдийн баярыг угтаж, “Хүүхэд бүр уран бүтээлч” хэмээн уран бүтээлийн уралдаан зарладаг билээ. Энэ жилийн уралдааныг “Түмний эх” нэрийн дор наамал, зураг, уран баримал төрлөөр 5-16 насны хүүхдүүдийн дунд зарлажээ. Түрүүлсэн хүүхдүүдэд нас, насны ангилалд 1 сая төгрөгийн шагналтай гэх энэхүү уралдаанд хүүхдүүд идэвхтэй оролцдог. Гэтэл хүүхдүүдийн бүтээлч санааг шагнаж урамшуулахын оронд шагналын мөнгийг нь ч өгдөггүй бүтэн жил хулхидаж байгаа тухай эцэг эхчүүд гомдоллож байна. Өнгөрсөн жилийн уралдаанд тусгай байранд орсон хүүхдүүдэд 50 мянган төгрөг бүхий Хас банкны карт бэлэглэсэн ч үнэндээ дансан дотор нь мөнгө нь байгаагүй аж. Бүтэн жил нүдээ бүлтэртэл хүлээсэн хүүхдүүдэд өнөөдрийг хүртэл мөнгийг нь өгөөгүй атлаа дахиад уралдаан зарлаж байгаа нь хэр ёс зүйтэй үйлдэл вэ? Өөрсдөө банкин дээр ирж картаа авбал мөнгийг нь хийнэ, хүргэлтээр авсан бол мөнгийг нь хийхгүй гэх мэтээр хүүхдүүдийг ялгаварлан гадуурхсанд эцэг эхчүүд дургүйцлээ илэрхийлж байна. Ингэж хүүхдийн итгэл сэтгэлийг хулхидаж, олон өдөр бодож сэтгэж хийсэн уран бүтээлийг нь зохих ёсоор урамшуулж чадахгүй энэ бүдүүлэг уралдаанаа Хас банкны хамт олон зогсоож, Хүүхдийн баяраар хүүхдүүдийг гомдоохоо болих хэрэгтэй.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд honh.mn хариуцлага хүлээхгүй болно. honh.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг honh.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.


Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=

0 Сэтгэгдэл

ШИНЭ МЭДЭЭ