img

О.ЦОГТГЭРЭЛИЙН ШУНАЛ ХЭДЭН ХҮНИЙ АМИАР ХЭМЖИГДЭХ ВЭ?

img
Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлийг намынхаа төлөө бус амин хувийн эрх ашгийнхаа төлөө явдаг болохыг ард түмэн сая Засгийн газрын томилгоон дээрээс ч тодхон харлаа. Тэрээр хүчтэй сөрөг хүчний намын дарга бус хоол горьдож явдаг гөлөг шиг Н.Учралын Засгийн газарт багтчих гээд урдуур хойгуур нь гүйж шившгээ хутгасан. Дөрвөн сайдын суудал өгье гэхэд нь найм хэмээн нэхсэн тухай ч хов дуулдав. Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулна хэмээн гарын үсэг зуруулчихаад өөрийнхөө бизнесийг “Сүү” хөтөлбөрт оруулчихаад өнөө өргөх бичгээ ширээний мухарт мартаж орхисон. Ер нь О.Цогтгэрэлийн намын дарга болох санаархал аль 2020 оноос эхлэлтэй. Нэгэн үе “Женко” Х.Баттулгын баруун суганд хавчуулагдаж явсан тэрээр Ардчилсан намын дарга болох гэж улайрч, ковидын цар тахлын үеэр хууль бус хуралдаан зохион байгуулж, хороо найруулахаар ирсэн Булганы хэсэг нөхөд архидалт зохион байгуулснаар улсын начин Э.Энхбатын амь насанд зэрлэгээр халдсан золгүй явдал гарсан билээ. Цусан зам татуулж эхэлсэн түүний албан тушаалын хэнээрхэл нулимсаар үргэлжилж байна хэмээн Ардчилсан намын партизанууд ярьж байгаа нь оргүй үг биш юм.
Саяхан АН-ын ҮБХ-ны сонгууль болсон бөгөөд МАН-ын гишүүд хүртэл Ардчилсан намын дотоод сонгуульд оролцож, олон зуун “царцаа” нүүдэллэж ирснийг тухайн дүүрэг, хорооны гишүүд нь баталсаар байхад тэрээр намын даргын хувьд нэг ч олигтой үг хэлээгүй. Өөрийг нь тойрон хүрээлсэн баахан мэдлэг, чадвар муутай хүмүүсийг ҮБХ-ндоо оруулсан бөгөөд өнөөдрийг хүртэл энэ маргаан үргэлжилсээр байгаа билээ. Сүхбаатар дүүргийн хувьд ардчилалд элэгтэй, арай дөнгүүр мэдлэг боловсролтой хүмүүс тус дүүргийн АН-ыг бүрдүүлдэг. Хаа очиж хэдэн төгрөгөөр хүнээ худалддаггүй, таваг хоолонд тараа таниулдаггүй өөрийн гэсэн үзэл бодолтой, үнэ цэнтэй хүмүүсийн нэгдэл байлаа. Гэтэл О.Цогтгэрэлийн балгаар СБД-ийн АН-ын сонгууль ч маргаан, нүргээнтэй болж, олон хүн бухимдаж явжээ. Тэдний нэг болох СБД-ийн АН-ыг хөл дээр нь өндийлгөсөн Д.Баттулга маш их бухимдаж байжээ. Харамсалтай нь түүний зүрх ардчиллын нөхдийнхөө урваж шарваж буй увайгүй үйлдлийг тэсч чадсангүй тэнгэрийн оронд мориллоо. Намын дарга хүн намын нөхдөө эвлэлдэж нэгдэж, нэг зүгт хамтдаа тэмүүлэхийг уриалах байтал нам дотроо хагарал үүсгэж, хэдэн тийшээ харуулж дөнгөлөө. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хэлснээр, МАН-ын БЭТ хийж буй О.Цогтгэрэлийг нэн даруй намын даргаас огцруулахгүй бол хар бага наснаасаа намынхаа төлөө хийж бүтээсэн ажилтай, хэлэх үгтэй хөөрхий муу партизанууд түүний хорон муу ажлын хохирогч болоод дуусах нь.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд honh.mn хариуцлага хүлээхгүй болно. honh.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг honh.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.


Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=

0 Сэтгэгдэл

ШИНЭ МЭДЭЭ