img

ДЭЛХИЙН ХАМГИЙН АЙМШИГТ ӨЛСГӨЛӨН

img

Энэ тооллын 476 онд Ромд өлсгөлөн болж, 40 мянган хүний амь насын авч одсон билээ. 1066 онд нормандчууд Англид түрэмгийлэн орсноор хоол хүнс огт олдохоо больжээ. Тэр ч бүү хэл хаанд зориулан өгч байсан өвс хүртэл тансаг хоолонд тооцогдож байв. Хоол хүнс дутагдсанаас зуун мянган хүн үхсэн байна. 


1792 онд зуу, зуун энэтхэгчүүд бүсээ чангалах хэрэгтэй болж, тун удалгүй бүх энэтхэг даяар өлсгөлөнгөөс болж, хавагнаж сэлхэрсэн хүмүүсээр дүүрчээ. Энэ аймшигт цаг үе нийтдээ 800 мянган хүний амь насыг авч одсон гэдэг. Харин 1917 оны Октябрийн хувьсгалын дараа 1930-аад он хүртэл үргэлжилсэн Орос, Украины өлсгөлөн хэдэн  хүний амь насыг авч одсон нь  өнөөг хүртэл  нууц, эсвэл тоог нь гаргаагүй бололтой. Харин Хятадад соёлын хувьсгалын жилүүдэд өлсгөлөнгөөр  үхэгсэд хэдэн саяар тоологддог гэсэн яриа бий. 


Гэтэл Египетийн их өлсгөлөнгийн үеэр хүн хүнээ төдийгүй араатан амьтад руу амь насаа ч үл хайхран дайрч байжээ. Египетийн хааны зарц негр боол хааны өргөөндөө яаран сандран орж ирээд “Ээ эзэн минь, нөгөө хэдийг идчихсэн гэж төсөөл дөө, үгүй ээ идэх ч гэж хэлж болохгүй юм аа, зүгээр л амьдаар нь зулгаачихлаа шүү дээ” гэж хашгирах шахам хэлэв. “Идчихсээн, Ээ агуу Аллах минь ээ, энэ тариачид чинь одоо юунд хүрэх нь вэ. Удахгүй тэд арслан барьж идэх юм байна даа” гэж  хэлээд Халиф Мустансир түшлэгээ налан гэдийгээд галзуу инээдээ барьж чадалгүй тачигнатал хөхрөхөд негр боол нь яаран түүнийг дэвүүрээр болгоомжтойгоор сэвж байв. Ингэж хөхрөх шалтгаан байжээ. Дөнгөж саяхан хааны ордны их сайд Абдаллах хаантанд  Александрия хотын  ойролцоох нэгэн тосгонд  тэндхийн цорын ганц үлдсэн хонийг хашиж байсан саравч руу сүрэг өлсгөлөн чоно дайрсан байна. Гэтэл санаанд оромгүй явдал болж, тосгоны оршин суугчид яг л үүнийг хүлээж байсан мэт араатнууд руу тал талаас нь дайрч бүр 2 км  хойноос нь хөөж замдаа таван чоныг нь зүгээр л амьдаар нь урж тасдаад идчихсэн гэж ярьжээ. Тосгоны мулла ламын хэлснээр хүмүүс зүгээр л чонын хүзүүнээс  шүдээрээ зуучихаж байсан гэнэ. Тэгээд ч тариачид зургаан хоног  юу ч идээгүй байсан аж. Гэвч өлсгөлөн үргэлжил­сээр, хоёр дахь жилдээ Египетэд дусал бороо орсонгүй. Энэ нь Нурханы адисласан зөнч  Мухам­медийн 432 онд эхэлсэн бөгөөд олон арван жилийн туршид  хөдөөгийн тариа­лан­гийн талбайг  усал­даг байсан агуу Нил мөрөн бялхан үерлэсэнгүй. Үүний үр дүнд урьд хожид үзэгдэж байгаагүй ган болж, тарианы бүх суулгасан үр нь үхэж үрэгдэн, зах дээр улаан буудайн үнэ дөч дахин өсч, нэг боодол нь хорин дирхам хүрэв. Улаан буудайгаа худалдсан худалдаачид хожим нь эхэр татан уйлж, мухлагийнхаа ханыг толгойгоороо мөргөхөд хүрсэн бөгөөд учир нь хоёр сарын дараа өнөөх үнэ дахиад долоо дахин нэмэгдсэн байна. Өвөл ойртох тусам хүмүүс төмс болон дал модны навч идэх болж, тэжээх өвсгүй болсон малаа бөөнөөр нь нядалж эхэлжээ.  Зун хүртэл л амьд байвал  юуг ч тэсч байлаа. Гэтэл энэ хавар Нил мөрөн дахиад бялхаж үерлэсэнгүй. “Өлсгөлөн” хэмээх энэ гайтай үгийг хэн нэг нь зах дээр аяархан хэлтэл аймшигт цуурхал бүх л өнцөг бүрээр эгшин зуур тархав. Хүн ард нууц газраасаа сүүлчийн зоосоо авч, бас эхнэрүүдийнхээ алтан эдлэлүүдийг шуурхай мултлан тэр даруй мухлагууд руу давхин ирэхэд “буудай байхгүй” гэсэн аймшигт мэдээ тэднийг хүлээж байв. Үр тариа нь зах зээл дээр зөвхөн нууц зоориноос өчүүхэн хэмжээгээр гарч ёстой л алтаар үнэлэгдэн зарагдаж байв. Хүмүүсийг өлсгөлөнгөөс өөр ямар нэг аргаар  аврагдах боломж олгохгүйн тулд далай тэнгисийн нялцгай биетэн болон хүнсний ногоо худалдаалахыг цаазлах ялтайгаар хориглосон хоёр зарлиг гарсан бөгөөд ийм маягаар Мустансир үнэнч шүтлэгтнүүдийнхээ олон тооны хүсэлтийн дагуу дамын наймаатай тэмцэж байна хэмээн мэдэгджээ. Өглөө бүр харуул хамгаалалтынхан том хотуудын гудамжаар тойрон явж, гудамжинд хэвтэх цогцсуудыг цуглуулна. Хамгийн эхлээд хүүхдүүд үхэцгээж, эцэг эх нь тэднийг дөнгөж босго давуулаад л орхидог байсан бөгөөд учир нь оршуулах зардал байхгүй, хэрвээ жаахан мөнгө байвал тэр нь гэр бүлийн хэн нэгний амьдралыг өчүүхэн ч болов  уртасгах ажээ. Өвлийн хоёр сард зөвхөн Каир, Александрия, Эль Мустаин хотуудад ойролцоогоор 20 мянган хүн үхжээ. 

Халифийн хорлонтой зөнч үг биеллээ олов. Бөөн бөөн тариачид цөл рүү арслангийн эрэлд явцгааж, араатныг харангуутаа л шууд тавин хүн орилж гуугалан түүн рүү дайрч нүцгэн гараараа болон  хутгаар цохиж бүлэн тэр дор нь халуун цусыг нь савируулан  махыг нь зулгаан идэж байлаа. Түүгээр ч барахгүй харанхуй шөнөөр ердөө ганц хүнтэй дайралдсан ч арслан зугтан алга болдог дээрээ тулсан байна. Мөн лалын шашны сүмийн орой дээрээс  өглөөний мөргөлдөө уриалдаг хуцдаг асан нохдын дуу ч байхгүй болсон бөгөөд бүх нохдыг аль өнгөрсөн зун алаад идчихсэн, зах дээр муур эсвэл хархны мах худалдан авч идвэл асар их аз гэж үздэг, тэгэхдээ бас нэг харх нь хуучнаар адууны үнэтэй болсон байжээ. 1066 оны хавар дахиад л бороо орсонгүй, улс орныг үймээн сандрал нөмрөн авав. Александрия хотод хүний элгээр хачирласан  өвсөн гамбир зарж байсан гудамжны гурван худалдаачныг баривчиллаа. Энэ үед Египетэд өлсгөлөнгөөр 180 мянган үхээд байсан бөгөөд дээрх 3 худалдаачинг зах дээр олны нүдэн дээр дүүжилжээ. Харин шөнө өнгөрсний хойно харуул манааныхан тэдгээр дүүжлэгдэгсдийн махыг хэн нэг нь шулаад авчихсан бас хөлийг нь мэрээд зулгаачихсан  байсныг олж харсан байна. Халифийн амбаар саванд үр тариа хэдийнэ дууссан боловч Мустансирт энэ явдал ихэд таалагдаж, тэрээр хөрш орнуудаасаа нууцаар үр тариа худалдан авч итгэлтэй хүмүүсээрээ дамжуулан худалдаалж байсан. Бүх улс даяар хаа сайгүй дүүжлүүр босгох чимээ дуулдаж, хүний махны  худалдаачдыг зуу зуугаар нь дүүжилж байсан хэдий ч энэ нь ямар ч тус болсонгүй. Тосгонуудын олон ам бүлтэй айлуудаас гэнэтхэн энэ өлсгөлөнгөөр амьд үлдэж чадсан бага хүүхэд нь алга болж, тэднээр шөл хийж идэж, дараагийн аллага хүртлээ гэр бүлээ тэжээнэ. Хязгаар нутгуудад цуст аллагын давалгаа дэгдэж, хөршүүд бие биеийнхээ  хүүхдүүдийг хулгайлан оройн хоолондоо идэж,  аянчид тосгодыг  холуур тойрч өнгөрч байсан ба  учир нь урьд өмнө сүүлт гөрөөс агнадаг  байсан  шиг тэдний хойноос ангуучилдаг болжээ. Дараагийн жил нь ч ган тайлагдсангүй, Мустансир хүний мах идэх явдалтай тэмцэх нь ашиггүй юм гэдгийг ойлгоод энэ явдлыг  ёстой л хараагүй дүр үзүүлэх болсон байна. Ингээд гудамжнаас цогцос цуглуулдаг харуул манааныхан ажилгүй хоцорчээ. Учир нь тэднээс  өрсөөд дараахан нь уг махыг зах дээр зарагчид хуу хаман авах болсон байна. 1068 онд Халифийн шинэ нууц зарлигаар Египетийн армийн  алслагдсан гарнизонуудад  хүнсэндээ хүний мах  идэхийг зөвшөөрч, тэгэхдээ зөвхөн албанд тэнцэхгүй өвчтэй,  сул доройгоос нь идэхийг зөвлөжээ. Гэвч бүгдэд хүрэлцэхгүйн улмаас  жинхэнэ эмх замбараагүй, дур зоргоороо байдал газар авсан байна. Жаахан толгой өвдөх эсвэл бусдын хажууд найтаахад л тэр цэргийн толгойд сэлэмний хурц ир гялсхийдэг болжээ.

Лалын имамууд Египет оронд Аллах хилэгнэжээ гэдэгт санаа нэгдэж байлаа. Учир нь долоо дахь жилдээ бороо орсонгүй. Газар хагаран ан цав гарч, гайхамшиг болж бороо орлоо ч үүний ашиг тус гэж байхгүй нь тодорхой,  яагаад гэвэл тариа бүрийн  ширхэг бүр нь шүр сувдны үнэтэй болж, суулгах үр байсангүй. Өлсгөлөнгөөс болж үхэж үрэгдсэн олон мянган хүний дэргэд Египетийн дээд язгууртнуудын найр хурим үнэхээр доромжлол мэт харагдаж байв. Халифийн ордны үдийн зоог дээр тогосны хэлийг ишигний хэлээр хачирлан өгч, зочин бүрт гурван хүн ч зэрэг барахааргүй дөчин төрлийн хоол өгч байлаа. 1071 оны дөрөвдүгээр сард Халифийн сангийн эрхлэгчийн бага охины сүй тавьсны найран дээр 30 бух, 400 ишиг шарж, зөгийн балтай 8000 бин хайрч байжээ. Гэсэн ч эдгээр найрны үлдэгдэл ч өлсгөлөнгөөс болж хавагнаж сэлхэрсэн хүмүүст олдож байсангүй. Ордны их сайд Абдаллахын тушаалаар “Ядуусын хорхойг дэмий хүргэхгүйн тулд” тэдгээрийг шатаадаг байлаа. 1073 оны хавар Нил мөрөн дахиад л эргээсээ хальсангүй, энэ нь амьд үлдсэн хүн амын хувьд оршуулгын хонх шиг дуулдахад  зэвсэг нэгт нөхдийнхөө дотор эрхтэнээс ихэд уйдсан армийн шилдэг хэсгийнхэн Халифийн ордныг дайран эзэлж авчээ. Улс орны засгийн эрхийг Египетийн армийн ерөнхий командлагч гартаа авч, харин Мустансир  өөрийнхөө ордны хамгийн тансаг өргөөнд гэрийн хорионд орж, түүнд зориулж шилдэг дарс, татвар эмс, дуртай зууш болох тогосны хэлийг хүссэн хэмжээгээр өгч байх шийдвэр гарсан бөгөөд ийм маягаар тэр цаашид 11 жил амьдарсан юм. Их сайд Абдаллахыг газар гэрт хорьж, тэрээр удалгүй эрүү шүүлтийг даалгүй нас барсан юм. Мөн алтаар гурил худалдаалж байсан худалдаачдыг дүүжилж, хүний мах идсэний төлөө цаазлах ялыг дахин сэргээж, цэргийнхэн Халифийн сангийн асар их нөөцийг нээж бүх өлсгөлөн хүмүүс тарааж өгсөн аж. Энэ бүхэн нь ямар нэг хэмжээгээр дараагийн хавар хүртэл тэсэхэд нь тус болж, тэгтэл ч удаан хүлээсэн бороо нь орж Египетийн тариан талбайд тариа ургажээ. Урьд хожид Египетэд үзэгдэж байгаагүй өлсгөлөнгийн улмаас 650 мянган хүн үхэж, ойролцоогоор 150 мянган хүн хүний махан хүнстэнгүүдийн олз болсон байна. Харин цэргийнхэн Египетийн засгийн эрхэнд дахиад бараг зуун жил тэссэн бөгөөд энэ нь ердөө ард түмнээ хүнс хоолоор эрх тэгш хангаж байсан бөгөөд энэ нь ч ард түмэнд нь ихээхэн таалагдаж байсан юм. 


ШИНЭ МЭДЭЭ