img

Т.АУБАКИР САЙД ТУСЛАХАА ГАЗРЫН ДАРГА БОЛГОЖ ДЭВШҮҮЛЖЭЭ

img
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Баян-Өлгий аймгийн зарим байгууллагад хяналт шалгалт хийхийг Авлигатай тэмцэх газарт даалгасан. Үүний дагуу АТГ болон бусад төрийн байгууллагын албан хаагчид тус аймагт ажиллах үеэр Монгол Улсын харьяатаас гарсан, гадаад улсын иргэдэд нийгмийн халамжийн тэтгэмж олгож байсан зөрчил илрүүлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Тухайлбал, Казахстан улсын 200 гаруй иргэнд халамжийн тэтгэмж олгосон байж болзошгүй аж. Ийнхүү Монгол Улсын харьяатаас гарч, Казахстан улсын иргэн болчихсон иргэдэд мөнгө өгч байсан Т.Аубакирын шунал үүгээр дуусаагүй. Тэрээр өөрийн хүрээллийн хүмүүсээ албан тушаалд томилж эхэлжээ. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргаар өөрийн хүн гэгддэг З.Баурыжаныг томилсон бол З.Баурыжан Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаар А.Галияаг томилжээ. Гэтэл тэрээр өнгөрсөн долоо хоногт гайхмаар нэг томилгоо хийсэн нь өөрийн туслах Т.Бодауг Сэргээн засах туслах технологийн төвийн даргаар томилжээ. Уг томилгоог нийгмийн салбарын мэргэжилтнүүд эрс эсэргүүцэж байгаа юм. Энэ талаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Л.Мөнхзул шүүмжилж "Арван хүн удирдаж үзээгүй хүн сайдын туслахаас шууд төвийн даргаар томилогдлоо. Эмнэлэг үйлдвэр хариуцсан даргын хувьд юу хийсэн тайлангаа нийтэд тавих хэрэгтэй" хэмээн шүгэл үлээлээ.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд honh.mn хариуцлага хүлээхгүй болно. honh.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг honh.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.


Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=

0 Сэтгэгдэл

ШИНЭ МЭДЭЭ