2012 онд Гашуун сухайтын 276 км төмөр замыг хувийн хэвшил өөрсдийн хөрөнгөөр барьж, урагшаа нүүрсээ гаргахаар Засгийн газартай тохирсон. Тухайн үед улсын төсөв 10 их наяд төгрөг байсны 4 их наядыг нүүрсний экспортоос олдог байв. Хэрэвзээ төмөр зам барьсан бол Монгол улс жилдээ 20-30 их наяд төгрөгийг дан ганц нүүрснээс олох боломжтой байсныг эдийн засагчид баталдаг. Үүнээс гадна төмөр замаар нүүрсээ тээвэрлэсэн бол Өмнөговийн экологи ийм аймшигтай хэмжээнд хүртлээ сүйрэхгүй байсан нь ойлгомжтой. Энэ бүхнийг гардан зохион байгуулсан этгээд бол УИХ-ын гишүүн Х.Баттулга гэдгийг бүгд мэднэ. Гэхдээ Женкогийн хоосон толгойноос ард түмний тархийг угаах, уутанд хийсэн нүүрсийг хадаасаар цоолж, ард түмний тархийг угаах ухаан гарахгүй. Түүний уураг тархи нь “Херо” Б.Баатар байсныг онцлох хэрэгтэй. Монголчуудын уураг тархи, оюун санааг тасралтгүй 13 жил хордуулж, “Шударга 5” нэртэй луйварчдыг засгийн эрх мэдэлт хүргэх бүх хар пиарыг “Херо”-гийн эзэн гүйцэтгэжээ.
Өнгөрсөн хавар ЗГХЭГ-ийн сайд Б.Энхбаяр чуулганы хуралдаан дээр “Херо Б.Баатар бол монголчуудын оюун санааг хордуулагч, амьд тролл. Үндэсний эв нэгдлийг бусниулагч, хагалган бутаргагч этгээд” хэмээн хэлсэн. Тэрбээр Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнийн бүлэглэлийн нүд чих болохоос гадна бусдын үл хөдлөх хөрөнгийг дээрэмдсэн, Английн хөлбөмбөгийн “Фулхем” клуб нэрээр олон сая доллар угаасан луйварчин гэдгийг эрх бүхий албан тушаалтнууд зарласан. Засгийн газрын чиг үүргийн дагуу ЭЦГ, АТГ, Тагнуулаас байгуулагдсан “Ажлын хэсэг”-ээс сэжигтэн Б.Баатарт ЭХ-ийн 19.9 Үндэсний эв нэгдлийг бусниулах, залилан мэхлэх, бусдын эд хөрөнгийг хүч далайлган дээрэмдэх гэх мэт долоон зүйл ангиар хэрэг бүртгэл нээж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэлсэн. Эндээс УИХ-ын гишүүн, БХ-ын сайд Д.Батлутын хэлсэн “Эрдэнэс Оюу толгой ХХК-иас 7 тэрбум төгрөг гаргуулан “Херо” энтертаймэнтийн дансанд шилжүүлсэн” гэх мэт ноцтой хэргүүдийг дурдаж болно. Тэрбээр мэдүүлэгтээ “7 тэрбум төгрөгөөр Херо студийг тохижуулсан” гэх боловч энэ мөнгийг хувийн данс рүү шилжүүлэн, үнэтэй машин худалдан авч, гадаадад зугаалсан байх жишээтэй. Эцэг нэгт төрсөн дүү Л.Оюун-Эрдэнэ нь Ерөнхий сайд болсны дараа “Херо” Б.Баатар хотонд орсон чоно лугаа төсвийн хөрөнгө, төрийн компаниудын мөнгийг тэрбум, тэрбумаар үрж, тансаглаж байсан ажээ. “Ажлын хэсэг”-ээс Б.Баатарын гэрт нэгжлэг хийж, “Херо” студийг битүүмжлэн шалгах явцад тэрбээр цагаан сарын дараахан Англи руу зугтаасан билээ.
Өнгөрсөн хавар Г.Занданшатарын Засаг огцорч, ХЗДХ-ийн сайдаар С.Амарсайхан буюу Женко Х.Баттулгын худ дүү болсны хойно тэрбээр Монголд гэмгүй царайлан ирсэн. Энэ этгээдийг хууль дуудаад эсвэл эх орноо санаж, бэтгэрээд ирсэн юм биш. Ард түмнийг талцуулах, улигт хар технологио сошиалаар хэрэгжүүлэхээр ирсэн юм. Б.Баатар бол монголчуудын оюун санааг хордуулагч, тролл армийн захирагч, “бригадын генерал” гэдгийг онцлох хэрэгтэй. Түүний эхний хийсэн бохир ажил нь Монгол, Казахуудыг талцуулах гадны “даалгавар” байв. Энэ тухай Баян-Өлгий аймагт 5 хоног ажилласан гишүүн Л.Мөнхбаясгалан “Монгол Казахуудыг талцуулах, ялгаварлан гадуурхах, шашин шүтлэг, соёлоор нь доромжлуулж байгаа хүмүүсийн ард гадныхан байгаа” хэмээн батлан хэлсэн байдаг. УИХ-ын гишүүн М.Нарагийн ард тэрбээр тролл армийг жинхэнэ утгаар нь хөдөлгөж, сэвж суув. Үүний дараа наадмаар монгол залуус, гадаад хүүхнүүдтэй суусан талаар контент бэлдүүлж, нийгмээр жигшүүлэх гээд амжилт олоогүй. Мөн жилийн өмнө хийсэн зөгийчин И.Томоко, философич С.Молор-Эрдэнийн ярилцлагыг дахин сэвэх ажлыг “Херо”-гийн хар пиарчид хийсэн нь эргэлзээгүй. Үндэсний эв нэгдлийг бусниулах хэргээр шалгагдаж байгаа Б.Баатарыг үтэр түргэн цагдан хорьж, монголчуудын оюун санааг хордуулсан, эв нэгдлийг бусниулсан, бусад 7 зүйл ангиар нь шүүхийн сандалд суулгах цаг болсныг нийгэм шаардаж байна. “Чингис хаан монгол хүн биш” гэж хэлснийхээ төлөө энгийн иргэн хорих-461 дүгээр ангид шөнө дөлөөр ачигдаж байхад улсаа бүтэн 10 гаруй жил хорлосон Б.Баатар "Их хурлыг тараая" хэмээн монголчуудыг талцуулах, бужигнуулдаг хар технологио үйлдсээр суугаа нь шударга ёсонд үл нийцнэ.
