img

УИХ-ЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХ БОЛ ХАРИУЦЛАГААС ЗУГТАХ ХАМГААЛАЛТ БИШ

img
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, тус байнгын хорооны гишүүдийн 66,7 хувийн санал авч, эхний босгоо давсан билээ. Харин зарим гишүүдийн зүгээс "Энэ бол парламентын дархлаанд халдсан хэрэг" гэх мэтээр байр сууриа илэрхийлсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут уг хуулийн төслийг дэмжиж байгаа бөгөөд парламентын дархлааг нураах бус харин ч цэвэрлэж бэхжүүлэх болно гэж мэдэгдлээ. Тэрээр "Монголчууд бид "Төрийн минь сүлд өршөө" гэж залбирдаг. Энэ бол төр нь цэвэр, түшээд нь ёс зүйтэй байхыг хүссэн ард түмний чин эрмэлзэл. Төрийн ордонд ёс бус авирлах, авлига албан тушаалын хэрэгт холбогдох, ард түмнийг доромжлох зэрэг үйлдлүүд нь "Бүрэн эрх" гэх халхавчны дор ямар ч шийтгэлгүй өнгөрч ирсний үр дүнд өнөөдөр төрд итгэх ард түмний итгэл алдарч, төрийн дархлаа тэр хэмжээгээр суларч байгаа нь үнэн. Миний бие УИХ-ын гишүүн, ард түмнээс сонгогдсон элчийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай" хуулийн төслийг дараах 3 шалтгаанаар бүрэн дэмжиж байгаа. Нэгдүгээрт, УИХ-ын гишүүний "Бүрэн эрх" нь хариуцлагаас зугтах хамгаалалт биш, харин ард түмний өмнө хүлээсэн үүрэг. Ёс зүйгүй авирлах, авлигад орооцолдох, иргэдээ доромжлох үйлдэл "Бүрэн эрх"-ийн ард нуугдаж, шийтгэлгүй өнгөрдөг байдал үүгээр эцэс болно. Хоёрдугаарт, Энэ хууль парламентын дархлааг нураах биш, харин "цэвэрлэж" бэхжүүлнэ. Хариуцлагагүй нэг гишүүнээс болж 126 гишүүн, нийт төр засаг "муу нэр" зүүхээс сэргийлж, төрийн үнэлэмжийг сэргээнэ.Гуравдугаарт, Үндсэн хуульд заасан "Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна" гэх заалтыг амилуулах бодит хөшүүрэг болно. Сонгогчдод "өгсөн итгэлээ эргүүлэн авах" эрх байгаа цагт гишүүд өдөр бүр хариуцлагатай байхаас өөр аргагүй болно.
Энэ хууль хариуцлагатай гишүүдийн хувьд "хамгаалалт", харин хариуцлагагүй нэгний хувьд "шударга ёсны ташуур" болно гэдэгтэй бүрэн санал нийлнэ.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд honh.mn хариуцлага хүлээхгүй болно. honh.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг honh.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.


Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=

0 Сэтгэгдэл

ШИНЭ МЭДЭЭ