Сүүлийн өдрүүдэд удган Н.Булнай гэгч хүний мэдээдэл нийгэмд тархаж, улмаар хуулийн байгууллагын хүмүүс очиж уулзаж буй бичлэгийг тэрээр өөрийн нүүр номын хуудсаар олон нийтэд цацсан билээ. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Н.Учрал өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрээр "Цагдаагийн дэд хурандаа энгийн иргэний гэрт очиж, Хууль зүйн сайдын нэрийн өмнөөс хэрэг наймаалцан дарамталж байгаа бичлэг үзлээ. Ийм улайм цайм хэргийг нүдээ аниад өнгөрүүлж хэрхэвч болохгүй" гэж мэдэгдлээ.
