img

ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ХЭРГИЙГ СЭРГЭЭЖ, БАЙЦААЛТ АВАХААР ДУУДСАН Ч ОЧИХГҮЙ БАЙНА

img
Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эх орондоо долоон жилийн дараа ирж байгаагаа наадмын өмнөхөн өөрийн цахим сүлжээгээр олон нийтэд зарласан. Тэрээр ирснээсээ хойш Монгол Улсын төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэлийн ёслолын жагсаал болон Эрдэнэт хотын 50 жилийн ойн нээлтэд оролцсон билээ. Тэрээр өдгөө АНУ-ын Стэнфордын их сургуульд зочин судлаачаар ажилладаг бөгөөд үүнийгээ тодотгож, Эрдэнэт хотын баярын арга хэмжээнд оролцох үеэрээ Стэнфордын их сургуулийнхаа малгайг өмсч гангарсан байна. Энэ үеэрээ хэвлэлийнхэнд яриа өгөхдөө “2023 оны есдүгээр сард Стэнфордын их сургуулийн урилгаар явсан. Ерөнхийлөгчийн ажлаа хийж байхад сүүлийн хоёр жил, бараг долоон жил шахам шалгаж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, хууль хяналтын байгууллагын удирдлагууд шалгаад дууссан. Тэр хүмүүсийн улс төрд л хэрэгтэй байсан болов уу гэж би боддог. Манай өргөмөл хүүхдүүдийн хувь заяанд иргэд санаа зовж явдаг юм шиг байна билээ. Хүүхдүүд маань сайн байгаа гэдгийг хэлье” гэж байлаа. Харин үнэн хэрэгтээ түүнд холбогдох хэргийг түдгэлзүүлсэн байжээ. Тэрээр Монгол Улсын хилээр гарснаасаа хойш эргэн ирээгүй учир түр түдгэлзүүлсэн бөгөөд эх орондоо эргэн ирсэн учир энэ сарын 9-ний өдөр Нийслэлийн прокурорын газраас шалгаж байсан хэргийг нь сэргээсэн байна. Хэргийг нь ийнхүү сэргээсэн тул түүнийг дуудан байцаалт авахаар холбогдоход "Хөдөө орон нутгаар явна" хэмээн дуудсан цагт ирэхгүй байгаа тул хуулийн байгууллагаас дараагийн шатны арга хэмжээг авахыг үгүйсгэсэнгүй. Тэрээр өмнө нь "Хууль дуудсан цагт гутлаа тослоод, зангиагаа зүүгээд очно" хэмээж байсан ч үнэндээ тэрээр хуулиас дуудахад шалтаг тоочиж, тойрч гүйсээр байгаа бололтой. Иймд тухайн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хилээр гарахыг хязгаарлах зэрэг хуульд заасан таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүхийн шийдвэр гарах магадлалтай юм байна.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд honh.mn хариуцлага хүлээхгүй болно. honh.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг honh.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.


Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=

0 Сэтгэгдэл

ШИНЭ МЭДЭЭ