Одоогийн байдлаар Япон улсад Монголоос 3000 орчим залуус их, дээд сургууль, коллеж, цаашлаад мастер, доктор, профессороор суралцаж буй. Японд Олон улсын харилцааны зохицуулагчаар ажилладаг Ч.Анун Шизүока мужийн Изүнокүни хотын эмэгтэй гал сөнөөгч болжээ. Өдгөө 41 настай Ч.Анун 2024 оны 4 сарын 7-нд гал сөнөөгчдийн багийн албан ёсны томилгоогоо хүлээн авсан байна. Тэрбээр 2023 оны 7 сард тус улсад очсон. Ч.Анун гамшгийн сургуулилтад оролцох үедээ япончууд гамшгаас урьдчилан сэргийлэх талаар мэдлэг ихтэй байгааг хараад гал унтраах ангид орохоор шийджээ. Тэрбээр гамшгийн үед орон нутгийн иргэдэд туслахаас гадна сурсан мэдсэнээ эх орондоо ирээд хэрэгжүүлэх бодолтой байгаа юмсанж. Жилийн өмнө Ч.Анун гал унтраах үүрэгт ажлаа нэр төртэй биелүүлж, шилдэг гал сөнөөгч шагналын эзэн болов. Тэрбээр Монголын туршлагаас хуваалцахдаа “Монголд гамшгийн сургуулилтын үеэр ном толгой дээрээ бариад, байгаа газраасаа гарч 15 минут болоод буцаад ордог. Харин япончуудын энэ тухай мэдлэг гүнзгий, зөвхөн өөрийгөө хамгаалаад зогсохгүй хоорондоо хамтран. багаар ажилладаг юм байна” гэжээ. Түүний амьдарч буй Изүнокүни хот Улаанбаатар хоттой 2015 онд ах дүүгийн харилцаатай болсон юм. Ингэснээр Японд сайн дурын гал сөнөөгч болсон цөөхөн гадаад иргэдийн нэг нь Ч.Анун бүсгүй болсон аж.
