img

“CHINA HYWAY” КОМПАНИЙН ЗАРДЛААР ТАНСАГ АЯЛАЛД ЯВСАН НИЙСЛЭЛИЙН АЛБАН ТУШААЛТНУУДЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ

img

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн төсвийн сонсголыг хэлэлцэх үеэр хамгийн их асуудал дагуулсан хөрөнгө мөнгөтэй холбоотой сэдэв бол яах аргагүй “Туулын хурдны зам” төсөл байлаа. Нийтдээ 2,3 их наяд төгрөгөөр хийгдэх төлөвлөгөөтэй байсан энэ төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаасаа эхлээд мега төсөл биш “мега хулгай” болохыг уг сонсголыг зохион байгуулагч, УИХ-ын гишүүн Ж.Золжаргал мэдэгдсэн. “Туулын хурдны зам” төслийн гүйцэтгэгч байгууллага болох ”China hyway limited group” компани руу Нийслэлийн Замын хөгжлийн газрын хөрөнгө оруулалтын данснаас 20 орчим гүйлгээгээр 500 тэрбум төгрөгийг урьдчилгаа хэлбэрээр олгосон билээ. Харин одоогоор энэ мөнгөний ихэнх хувийг үрж дуусгасан гэх бөгөөд эргэж яаж төлөх, энэ мөнгөөр ямар ажил хийсэн эсэх нь сонсголын үеэр огт яригдсангүй. Гэтэл үнэндээ энэ мөнгөөр Нийслэлийн замын хөгжлийн газрынхан наргиж цэнгэсэн баримтыг манай сайт өмнө нь олон нийтэд дэлгэсэн. Тус компанийн санхүүжилтээр Нийслэлийн Замын хөгжлийн газрын Зам засварч, арчлалтын хэлтсийн дарга О.Энхбаатар тэргүүтэй нэр бүхий 12 албан тушаалтан Малайз улсын Куала Лумпур хотод 2026 оны 01 дүгээр сарын 01-07-ны өдрүүдэд тансаг аялалд явсан байдаг. Тэд Куала Лумпур хотод байхдаа Sheraton зочид буудалд бууж, улмаар Golden palm tree sepang гэх тансаг зэрэглэлийн амралтанд амарчээ. Мөн үнэ цэн бүхий гарын бэлэг авсан гэх мэдээлэл ч бий. Хуульд зааснаар, ажил олгогч байгууллагын албан тушаалтнууд ажил гүйцэтгэгч байгууллагаасаа бэлэн болон бэлэн бус хэлбэрээр бэлэг авах нь авлига гэж үздэг. Мөн сарын цалингаас давсан хэмжээний бэлэг авах нь авлигын гэмт хэрэгт тооцогддог. Иймд манай сайтын мэдээллийн дагуу Нийслэлийн замын хөгжлийн газрын нэр бүхий 12 албан тушаалтныг хуулийн байгууллагад шалгаж эхэлсэн байна. Энэ талаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга Г.Билгүүнээс тодруулахад "Малайз руу явсан албан тушаалтнуудыг хуулийн байгууллагаас шалгаж байгаа, иймд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна" гэсэн юм. Мөн энэ мэдээллийг баталж, Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр 12 нэр бүхий албан тушаалтнууд хуулийн байгууллагад шалгагдаж байгааг нотоллоо. 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд honh.mn хариуцлага хүлээхгүй болно. honh.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг honh.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.


Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=

0 Сэтгэгдэл

ШИНЭ МЭДЭЭ