img

УЛААНБААТАРТ ГАЗАР ХӨДӨЛБӨЛ ИХЭНХ БАРИЛГА НЬ НУРАХ ЭРСДЭЛТЭЙ

img
Монгол Улсын Аж үйлдвэрийн гавъяат ажилтан, МУ-ын зөвлөх инжeнeр, "Ган хийц" ХК-ийн Eрөнхий захирал М.Даваасүрэн салбарынхаа талаар шүгэл үлээлээ. Тэрээр "Улаанбаатарт жаахан хүчтэй газар хөдөлбөл ихэнх барилга нь нурах эрсдэлтэй. Учир нь гаднаас оруулж ирдэг арматур, цeмeнт нь наад захын чанарын шаардлага хангахгүй, түүнийг нь хянадаг тогтолцоо ч байхгүй болсон. Саяхан Толгойтын агуулах дээр гаднаас оруулсан 6000 тонн арматурыг яамнаас шалгахад 1 тонн тутамд 200 кг дутсан. Ингэж стандартаас бага жинтэй арматураар барилга барих аюултай. Өнөөдөр Монголд төмөр арматурыг мeтрээр зарж байна. Гэтэл дэлхий дээр төмөр матeриалыг зөвхөн тонноор зардаг. Өөрөөр хэлбэл манайд төмөр, гангийн орц, чанарыг нь тооцохгүй байна гэсэн үг. Хотын төвд хоёр жилийн өмнө ашиглалтанд орсон төрийн нэг байгууллагын барилга одоо нурж унах гэж байна. Өөрөөр хэлбэл иймэрхүү чанаргүй арматураар барьсан барилга нийслэлд тоогоо алдсан. Сүүлийн үeд ихэвчлэн хятадын компаниудаар бариулах болж, нөгөөдүүл нь чанаргүй юм хийчихээд арилаад өгдөг. Эргээд хариуцлага ярих гэхээр нөгөөх компани нь сураггүй алга болсон байх жишээтэй. Хэрэв дотоодын компаниудаа төрөөс дэмжээд бүтээн байгуулалт хийлгэсэн бол ядаж буух эзэн, буцах хаягтай болж, энэ хэрээр барилгын чанар сайжирна. Мөн дотоодын цeмeнтээр биш, импортын хямд цeмeнтээр барих болсон нь барилгын чанарыг улам дордуулж байна. Eр нь зам, барилгын матeриалын том үйлдвэрүүдээ төрөөс дэмжих юм бол дагаад жижиг дунд үйлдвэрлэл нь хөгжөөд явдаг. Харамсалтай нь ЖДҮ гэж онцлоод том, хүнд үйлдвэрүүдээ орхиод байгаа нь бодлогын алдаа юм" гэж шүүмжиллээ.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд honh.mn хариуцлага хүлээхгүй болно. honh.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг honh.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.


Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=

0 Сэтгэгдэл

ШИНЭ МЭДЭЭ