img

УИХ-ЫН ГИШҮҮД “ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ”-ЫН ТӨСЛИЙН АСУУДЛААР ЕРӨНХИЙ САЙДАД ХАНДЛАА

img

 Нийслэлийн төсвийн сонсголын асуудлаар нэр бүхий УИХ-ын гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд нийслэлийн төсөв болон нийслэлээс хэрэгжүүлж байсан төслүүд нь маш их хэмжээний хууль бус ашиг сонирхол, мөнгө угаалт, авлигын эрсдэл байгаа учраас уг асуудлаар Авлигатай тэмцэх газарт хандаж, шалгуулахаар болжээ. УИХ-ын гишүүн Ж.Баярмаа энэ үеэр “УИХ-ын үндсэн хоёр чиг үүргийн нэг нь хууль батлах, нөгөө нь хяналт шалгалт хэрэгжүүлэх явдал. Энэ нь УИХ-ын тухай хууль болон УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд тодорхой туссан байдаг. Бид чиг үүргийнхээ хүрээнд хяналт шалгалтаа хийж, цаашид авах арга хэмжээг тогтоолын төсөл болгон боловсруулсан. Гэтэл түүнийг яагаад баталж өгөхгүй байгаа нь үнэхээр том асуултын тэмдэг болж байна. Ашиг сонирхлын зөрчил байгаа учраас батлахгүй байна уу гэсэн эргэлзээ төрж байна. Ямар ч байсан бид холбогдох байгууллагуудад хандан ажиллана. Сонсголын үеэр маш олон зөрчил илэрсэн. Тухайлбал, 2024 онд нийслэлийн төсөвт дөрвөн удаа тодотгол хийсэн бол 2025 онд таван удаа тодотгол хийжээ. Энэ нь нийслэлд төсвийн төлөвлөлт хангалтгүй, бодлого тогтворгүй байсныг харуулж байна. Мөн зураг төсөвгүй, магадлал хийгдээгүй олон арга хэмжээг санхүүжүүлсэн нь ноцтой асуудал. Миний санаж байгаагаар нийтдээ 1.5 их наяд төгрөгийн өртөгтэй төсөл, арга хэмжээ зураг төсөвгүй, магадлалгүйгээр эхэлсэн.Энэ нь маш ноцтой асуудал бөгөөд ийм хэмжээний хөрөнгийн цаана хууль бус ашиг сонирхол, авлигын эрсдэл байгаа эсэх талаар асуулт гарч байна. Энэ асуудлыг Туулын хурдны замын төслийн төсвийг хэлэлцэх үеэр иргэд ч шүгэл үлээн анхааруулж эхэлсэн. Гэвч нийтээрээ хүчтэй эсэргүүцэж чадахгүй байгаа учраас бид Ерөнхий сайдад хандаж байна” гэлээ.

Зөвхөн “Туулын хурдны зам” төслийн хүрээнд гэхэд л нийт төсвийг нь  2,4 их наяд хэмээн тооцоолж, үүнээс ямар ч барьцаа болон ажлын төлөвлөгөөгүйгээр 500 тэрбум төгрөгийг “Хаоюань женерал групп” компани руу шилжүүлсэн байгаа билээ. Гэтэл дээрх компани нь олон улсад саарал түүхтэй, зам барилгын ямар ч чадваргүй компани болох нь илчлэгдсэн юм.    

 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд honh.mn хариуцлага хүлээхгүй болно. honh.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг honh.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.


Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=

0 Сэтгэгдэл

ШИНЭ МЭДЭЭ