img

УИХ, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮД ТАВАНТОЛГОЙ ЗАНГИЛАА ӨРТӨӨНД АЖИЛЛАЛАА

img

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн Р.Сэддорж, Төмөр замын газрын дарга Б.Артур, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун болон ЗГХЭГ, Зам тээврийн яам, Өмнөговь аймаг, Цогтцэций сумын удирдлагуудаас бүрдсэн ажлын хэсэг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Тавантолгой зангилаа өртөөнд ажиллалаа.


Ажлын хэсгийнхэн Тавантолгой өртөөний удирдлага, диспетчерийн үйл ажиллагаа болон төмөр замын тээвэрлэлтийн өнөөгийн нөхцөл байдлын танилцуулгыг сонсож, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн хэд хэдэн тодорхой шийдэлд хүрэв. Үүнд:

Дэд бүтцийн өргөтгөл:

Цогтцэций–Даланзадгад чиглэлийн 100 километр төмөр замын ТЭЗҮ-г яаралтай боловсруулж, төмөр замын инженерийн нарийвчилсан зураг төслийг боловсруулах;

Нийгмийн асуудал:

Тавантолгой болон Цогтцэций өртөөнд суурин ажиллах ажилчдын орон сууц, сургууль, цэцэрлэг, спорт заалны хэрэгцээнд зориулж 20 га газрын байршлыг тогтоон, хуулийн дагуу зөвшөөрөл авах;

Логистикийн шинэчлэл:

Тавантолгойн бүлэг ордоос Гашуунсухайт боомт чиглэлийн тээвэрлэлтийн бүтээмжийг нэмэгдүүлэх, хил холболтын төмөр зам ашиглалтад орсны дараа одоогийн түр ачилтын талбайн (ТАТ) үйл ажиллагааг үе шаттайгаар зогсоож, уурхайн ачилтын амууд руу төмөр замын түр зам оруулах ажлыг судалж, танилцуулах зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.


 Үргэлжлүүлэн ажлын хэсэг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв (ТНАЛТ) болон түр ачилтын талбайн (ТАТ) үйл ажиллагаатай танилцав. Энэ үеэр Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан экспортын тээвэрлэлтийн явцад тулгарч буй хүндрэлтэй асуудлуудыг холбогдох байгууллагуудын төлөөллөөс сонсож, байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах замаар тээвэрлэлтийн үр ашиг, хүчин чадлыг нэмэгдүүлэх, үүсэж буй асуудлуудад шат шатны удирдлага, албан хаагчид шуурхай шийдвэр гарган ажиллахыг үүрэг болголоо.

Төмөр замын тээвэрлэлтийн үзүүлэлт:

 2026 оны эхнээс өнөөдрийг хүртэлх хугацаанд “Монголын төмөр зам” ТӨХК нь Тавантолгой–Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой–Ханги чиглэлд нийт 6.8 сая тонн ачаа тээвэрлээд байна.

Үүнээс Тавантолгойн бүлэг ордоос Гашуунсухайт чиглэлд тээвэрлэсэн нүүрс 3.9 сая тоннд хүрсэн бөгөөд үүний 76.9 хувь буюу 3 сая тонныг “Чайна Энержи” компанийн тээвэрлэлт бүрдүүлжээИнгэснээр “Чайна Энержи Коксжих нүүрс (Тяньжин)” ХХК-тай байгуулсан урт хугацааны гэрээний нийт хэрэгжилт нэг жилийн ойн босгон дээрээ 6.6 сая тоннд хүрч, гэрээний хэрэгжилт төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд honh.mn хариуцлага хүлээхгүй болно. honh.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг honh.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.


Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=

0 Сэтгэгдэл

ШИНЭ МЭДЭЭ