Ерөнхий сайд Н.Учрал Нийслэлийн
Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг үүрэгт ажлаа
хангалтгүй хийсний улмаас ажлаас нь чөлөөлж буйгаа өнгөрсөн бямба гаригт
мэдэгдсэн. Өнөөдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр Ерөнхий
сайд Н.Учралын тогтоолыг НИТХ-д танилцуулж,
хотын даргыг томилох хүртэл Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч
Б.Мөнхбатыг түр орлон гүйцэтгэгчээр томилж, тамгыг гардуулан өглөө. Хуульд
зааснаар, хотын даргыг чөлөөлсөн шийдвэр
гарснаас хойш 15 хоногийн дотор дараагийн Засаг даргыг томилох юм.
Харин Х.Нямбаатарыг зөвхөн чөлөөлөөд зогсохгүй хууль хяналтын байгууллагад шалгуулахаа
Ерөнхий сайд мэдэгдсэн. АТГ, ТЕГ, ЦЕГ-ын бүрэлдэхүүнтэй Тусгай ажлын хэсэг
байгуулж, нийслэлийн төсөв хөрөнгөөр хийгдэж бүх төсөл, тендерийг шалгахыг
үүрэг болгоод байгаа билээ. Ерөнхий сайдын Н.Учралын энэхүү мэдэглэлд цочирдсон
Х.Нямбаатар өөрийн нүүр номын хуудсаараа дамжуулан Н.Учралыг элдвээр доромжилж,
“Би
чамайг хар нялхаас чинь мэднэ. Улс орон удирдахад чиний толгой чинь хүрэхгүй.
Чи орон нутгийн сонгуульд нэг дүүрэг ялуулж үзээгүй алиа бацаан. Монголд хууль
байдаг бол хоёулаа эцсээ хүртэл явъя. Чи миний зовлогыг хорино уу гэхээс биш
зориг зүрхийг хорьж барахгүй бацаан аа" хэмээн орилж байсан ч
үнэндээ тамгаа хүлээлгэж өгөхдөө айсан бололтой, өөрийн биеэр ирсэнгүй.
