img

ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ТАНСАГ АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛДАГ О.ЭНХБААТАРЫН ТОЛГОЙГ ИЛСЭЭР БАЙХ УУ?

img
Нийслэлийн түгжрэлийг бууруулах, зам гүүр барих нэрийн дор сүүлийн жилүүдэд нийслэлийн бүлэглэлийнхэн асар их мөнгийг завшсан нь өнөөдөр болж буй Нийслэлийн төсвийг хянан хэлэлцэх сонсголоор ил болж байна.
Зөвхөн ганц жишээ дурьдахад, Туул гол дагуу барихаар төлөвлөсөн 32 км урт Туулын хурдны замын төсөлд нийт 2,3 их наяд төгрөг төсөвлөсөн. Харамсалтай нь энэ зам гүүрийг барих БНХАУ-ын “Хаоюань женерал констракшн” компанийг өрсөлдөгчгүйгээр сонгон шалгаруулж, бүр урьдчилгаа хэмээн 500 тэрбум төгрөгийг ямар ч барьцаа болон ажлын төсөвгүйгээр өгсөн нь батлагдсан. Нийслэлчүүдийнхээ нуруун дээр хүнд ачаа үүрүүлж, татварыг хэд дахин нэмсэн мөнгөнөөс ийнхүү хайр гамгүй ажлын туршлагагүй, түүхгүй компанид 500 тэрбум төгрөг өгсний цаана авлигын томоохон хэрэг нуугдаж байж болзошгүй байгаа юм. Нэг төгрөгийн төсөвт ч хатуу хяналт хийж байх ёстой Нийслэлийн ЗДТГ-ын хэлтсийн дарга болон мэргэжилтнүүд тус компанийн зохион байгуулсан тансаг аялалд олноороо явсан нь хачирхалтай. 2026 оны 01 дүгээр сарын 01-07-ны өдрүүдэд Нийслэлийн Замын хөгжлийн газрын зам засвар, арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар удирдан зохион байгуулж нэр бүхий 12 албан тушаалтныг Малайз улсын Куала Лумпур хотод тансаг зэрэглэлийн аялалд авч явжээ. Эдгээр албан тушаалтнууд бүгд Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон Замын хөгжлийн газрын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд юм. Хамгийн ноцтой нь энэхүү аяллын зардлыг Туулын хурдны замын гүйцэтгэгч байгууллага болох “Хаоюань женерал констракшн” компанийн толгой компани болох “China hyway limited group” гаргаж, Куала Лумпур хотын “Sheraton” зочид буудал болон “Golden palm tree sepang” тансаг амралтын газарт амраажээ. Мөн гарын бэлэг гэж нэлээд хүндхэн зүйл өгсөн тухай ч чих дэлсэв. Ажил олгогч байгууллагын албан тушаалтнууд нь ажил гүйцэтгэгч байгууллагынхаа зардлаар тансаг аялалд явж байна гэдэг бол цэвэр авлига гэж үзэх бүрэн үндэстэй. Тэр тусмаа шинэ оны эхний өдрүүдэд ажлын өдрөө хийдүүлж, хил дамнан аялж зугаалж явсныг Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр мэдээгүй байсан гэвэл түүн шиг худал зүйл үгүй. Төсвийн хөрөнгөөр тансаг аялал зохион байгуулдаг О.Энхбаатар, тансаг аяллын төсвийг шилжүүлж суудаг Б.Одбаяр нарын толгойг илээд өнгөрөөх юм бол дараагийн удаа тэд нийслэлийн төсвөөс хальж, улсын төсвөөр ч тоглох болно. Юутай ч сэтгүүлчдийн эрэн сурвалжилсан мэдээллийн үр дүнд нийслэлийн "шоу менежер" хоч автлаа аялал зугаалга зохион байгуулдаг О.Энхбаатарыг АТГ-аас шалгаж эхэлсэн сайхан мэдээ байна.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд honh.mn хариуцлага хүлээхгүй болно. honh.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг honh.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.


Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=

0 Сэтгэгдэл

ШИНЭ МЭДЭЭ