img

img

АРД ТҮМНИЙ ЗАМЫГ ЗАСЧ ЧАДДАГГҮЙ О.ЭНХБААТАР АЛБАН ТУШААЛЫН ЗАМАА ЗАСАХААР АМЬСГАА ДЭЭГҮҮР ЯВНА

 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар 14 хоногийн өмнө албан тушаалаасаа годройтсон. Тэрээр  Туулын хурдны замыг барих асуудлаас болж унасан бөгөөд үнэн хэрэгтээ “Туулын хурдны зам”-ын төслийн нэрээр нийслэлийн хурган дарга нар хэрхэн туйлж, тансаглаж байсан олон баримт ар араасаа илчлэгдсээр байгаа билээ.  

Тэгвэл энэ төслийн гол судсыг атгаж, төрийн мөнгөөр тоглож байсан хүн бол Нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар, арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар бөгөөд тэрээр хумсаа нуусан муур шиг хамаг хэргийн ард чимээгүйхэн сугарч үлдээд, өдгөө Б.Одбаяраа няслаад орыг нь залгахаар гэтэж сууна. Туулын хурдны замаас тултаж баяжсан О.Энхбаатар хэн болохыг баримтаар өгүүлье.

О.Энхбаатар нь Нийслэлийн Замын хөгжлийн газарт замын тэмдэг, тэмдэглэгээ, хөдөлгөөн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад 2020 онд Сонгинохайрхан дүүргийн МАН-ын бүлэглэл мангас аятай ханаж цадахаа мэдэхгүй бүлэглэлийнхэн  нийслэлийг гартаа авахад  Х.Нямбаатарын  хүн болох Г.Баярсайханы  далбаан дор дагаж ирсэн, улмаар  Засвар арчлалтын хянадтын хэлтсийн дарга болж, нийслэлийн зам гүүрийн мафийн “нууц ноёнтон” болтлоо томорсон байна. Г.Баярсайхан, О.Энхбаатар хоёрыг хос жороо морь аятай хоршиж нийлсэн цаад шалтгаан нь хотын замын тендер аж. Нийслэлд зам, гүүрийн ажил хийхийг төрийн сонгон шалгаруулалтаар бус О.Энхбаатарын түрийвчийг нь  хэн дүүргэж чадсан нь авдаг болсон гэж замын салбарынхан шивэр авир хийдэг. Энэхүү шударга бус албан тушаалтантай замын компаниудын захирлууд эхлээд ганц нэгээрээ тэмцсэн боловч гараа өргөж, бууж өгөхөд хүргэжээ. Тэрээр замын компаниудын ажлын ур чадвар, бүтээмжийг гэхээс илүүтэй танил талдаа өгч, улмаар хэл ам хийсэн компаниудад замын ажил огт өгөхөө больсон тул дампуурлаа зарлахгүйн тулд дарга сэтэртэй О.Энхбаатарын таалалд нийцүүлэн ажил авдаг болсон гэх. О.Энхбаатар нь  ийнхүү бусдыг дарамталж, айлган сүрдүүлэхдээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон түүний ахын хүү Г.Гантулга нарын нэрийг барьж явдаг гэх бөгөөд Г.Гантулгатай ОХУ-д хамт сурч байсан гэх мэтчилэн ярьж явдаг аж. Мөн Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхантай үй зайгүй ах дүүс, нэг нутгийн ах дүүс гэх мэтээр бусдын нэр нүүрийг ашиглаж явдаг байна.

Хамгийн ноцтой баримт нь тэрээр Туулын хурдны замын төслийн ард наргиж цэнгэж явсан байдаг. Тэрээр “Туулын хурдны зам” төслийн нэр бүхий 12 хүмүүсийг толгойлон  2026 оны 01 дүгээр сарын 01-07-ны өдрүүдэд Малайз улсын Куала Лумпур хотод тансаг зэрэглэлийн зугаалгыг зохион байгуулжээ. Энэхүү тансаг зугаалгынх нь зардлыг Туулын хурдны замын гүйцэтгэгч байгууллага болох Хаоюань Женерал констракшн компани бүрэн хариуцжээ. Тэд онгоцны люкс зэрэглэлийн суудлаар нисч, Куала Лумпур хотын “Sheraton imperial” гэх тансаг зэрэглэлийн зочид буудал, мөн “Golden palm tree sepang” гэх малайзын баячууд нь очиж чаддаггүй тансаг зэрэглэлийн зочид буудалд бууж, наргижээ. Эдгээр буудлуудын нэг хоногийн төлбөр  нь 1000 доллараас дээш үнэтэй байдаг  бөгөөд жуулчид хамгийн ихээр очдог шинэ жилийн үеэр очсон нь энэхүү төлбөрөөс илүү өндөр үнэ төлсөн байх магадлалтай юм.  Онгоцны люкс ангиллын нислэгийн тийз, тансаг зэрэглэлийн зочид буудлын зардал нь зөвхөн нэг хүнийх нь 50-60 сая төгрөг болсон гэх мэдээлэл ч чих дэлсэв. Үүнээс гадна гарын бэлэг хэмээн Туулын хурдны замын гүйцэтгэгч байгууллага болох Хаоюань Женерал констракшн компанийн хүмүүсээс өндөр үнэ бүхий бэлэг сэлт авсан аж. О.Энхбаатар энэ их тансаглал дунд төсвийн хөрөнгөөр тоглож буй тус компанийхантай өгөө аваагаа ярьсан байх маш өндөр магадлалтай юм. Ямар ч барилга, зам гүүрийн түүхгүй компанид 500 тэрбум төгрөг урьдчилгаа олгосон учир тэндээс хувь хүртэх гэж алс хол газар очиж авилга, хээл хахуулийн асуудлаа зохицуулсан байж болзошгүйг АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан Ажлын хэсэг шалгахыг хүсч байна.  

 Ичих, айх булчирхай нь ажиллахаа больсон ийм нэгэн хүн Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга болно хэмээн Төрийн ордноор ч гүйж яваа сурагтай. Одоогийн дарга Б.Одбаяр нь ч олиггүй нэгэн.  Аливаа ажлыг сайжруулах гэж албан тушаалтныг томилдог болохоос авлига, хээл хахуулиа хилийн цаана очиж авдаг О.Энхбаатар мэтийн эрээ цээргүй луйварчдыг орогнуулдаг газар бол төрийн алба биш. Хэвлэл мэдээллийн мөрөөр хууль, хяналтын байгууллага нь нэн даруй шалгаж, хотын захиргааны шилэн өрөөнд бус хорих ангийн аль нэг өрөөнд эдгээр нөхдийг цоожилж баймаар байна.  Түүний хамаарал бүхий зам, гүүрийн компаниудын талаарх мэдээллийг бид тун удахгүй эрэн сурвалжилж хүргэх болно.    

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд honh.mn хариуцлага хүлээхгүй болно. honh.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг honh.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.


Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=

0 Сэтгэгдэл

ШИНЭ МЭДЭЭ